Friday, June 20, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

ЭЛЭГНИЙ В ВИРУСИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ БОЛОН ВАКЦИНЖУУЛАЛТ

Govi-Altai by Govi-Altai
2022-04-21
in Технологи
0
ЭЛЭГНИЙ В ВИРУСИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ БОЛОН ВАКЦИНЖУУЛАЛТ
0
SHARES
14
VIEWS
Share on FacebookShare on Twitter


Гепатит Б хэрхэн халддаг вэ?
Гепатит Б нь цусан дахь вирусаар халдварладаг халдварт өвчин юм. Гепатит Б вирус халддаг хамгийн нийтлэг замуудыг доор жагсаалаа.

  • Халдвартай цус болон биологийн шингэнд шууд хүрэлцсэнээр 
  • Халдвар авсан эхээс нярайд жирэмслэлтийн явцад болон төрөх үеэр 
  • Халдвар авсан хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноор 
  • Зүү тариурыг дундаа болон дахин хэрэглэснээс (Жишээлбэл: хар тамхи, хууль бус бодис хэрэглэхдээ зүү тариурыг дундаа хэрэглэх, бүрэн ариутгаагүй зүү тариурыг дахин хэрэглэх, шивээс хийлгэх, чих болон биендээ персинг хийлгэх, зүү эмчилгээ зэрэг байж болно) 
  • Баталгаагүй эмч, шүдний эмч, хануурч нар ариутгаагүй эмнэлгийн хэрэгсэл, зүү тариур хэрэглэж байх магадлалтай

Гепатит Б ахуйн замаар халдварладаг уу?
Үгүй, гепатит Б нь өдөр тутмын ахуйн замаар халддаггүй.Уг өвчин нь агаар дуслын замаар болон тэврэлдэх, хүрэх, найтаах, ханиах болон хаалганы бариул, жорлонгийн суултуур зэргээр халдварладаггүй.Түүнчлэн хэн нэгэнтэй хамт хооллох, уух болон халдвар авсан хэн нэгний бэлтгэсэн хоолноос халдвар авах боломжгүй.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23


Ямар хүмүүс гепатит Б-ийн халдвар авах магадлал өндөртэй вэ?
Хүн болгон гепатит Б вирус халдварлах эрсдэлтэй ч тодорхой бүлэг хүмүүс халдвар авах магадлал илүү өндөр байдаг. Таны ажил, амьдралын хэв маяг эсвэл зүгээр л гепатит Б вирусын халдвартай гэр бүлийн гишүүн болж төрснөөр л халдвар авах магадлал ихсэж байдаг. Халдвар авах “өндөр эрсдэлтэй” бүлгүүдийг жагсаалаа. Гэвч эдгээр нь бүрэн жагсаалт биш юм.

  • Гепатит Б вирусын халдвар авсан хүнтэй гэрлэсэн эсвэл хамт амьдардаг хүмүүс (насанд хүрэгчид, хүүхдүүд)
  • Гепатит Б вирусын тархалт ихтэй бүс нутгуудын иргэд, эсвэл эцэг эх нь тус орнуудаас гаралтай хүмүүс (Ази, Африк болон Өмнөд Америкийн зарим хэсэг, Зүүн Европ, Ойрхи Дорнодын орнууд) 
  • Гепатит Б вирусын тархалт ихтэй бүс нутгуудын иргэд, эсвэл тус бүс нутгуудаар аялж буй жуулчид (Ази, Африк болон Өмнөд Америкийн зарим хэсэг, Зүүн Европ, Ойрхи Дорнодын орнууд)
  • Сексийн идэвхтэй насандаа явж буй өсвөр насныхан болон насанд хүрэгчид 
  • Эрчүүд хоорондоо бэлгийн хавьталд орж байгаа тохиолдолд 
  • Халдвар авсан эхээс нярайд 
  • Ажлын шаардлагаар цус цусан бүтээгдэхүүнтэй харьцдаг эмч сувилагч нар болон бусад ажилтнууд
  • Түргэн тусламжийн ажилтнууд 
  • Бөөрний диализ хийлгэж буй өвчтөнүүд
  • Сувиллын газар, байгууллага, засан хүмүүжүүлэхэд байгаа хүмүүс, ажилчид
  • 1992 оноос өмнө цус сэлбүүлсэн өвчтөнүүд эсвэл зориулалтын бус аргаар цус сэлбүүлсэн хүмүүс
  • Хар тамхи тарьж хэрэглэдэг байсан болон хэрэглэж байгаа хүмүүс 
  • Шивээс болон персинг хийлгэсэн хүмүүс 
  • Баталгаагүй эмч, шүдний эмч, үсчний үйлчилгээ авдаг хүмүүс


Гепатит Б-ийн эсрэг санал болгож буй ямар вакцинууд байдаг вэ?
Гепатит Б-ийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярай болон 18 хүртэлх насны хүүхдүүдэд хийлгэхийг ДЭМБ болон АНУ-ын ӨХУСТ зөвлөдөг. Түүнчлэн ӨХУСТ өндөр эрсдэл бүхий насанд хүрэгчдийн бүлгүүдэд вакцин хийлгэхийг зөвлөдөг байна.
Гепатит Б-ийн вакцин нь нярай хүүхэд болон 18 нас хүртэлх хүүхдүүдэд аюулгүй, бөгөөд үр дүнтэй вакцин юм. Түүнчлэн гепатит Б-ийн вакциныг чихрийн шижин өвчтэй хүмүүс болон ажил, амьдралын онцлогоор, эсвэл төрсөн нутгийн байршлаас хамааран халдвар авах өндөр магадлалтай хүмүүсийг хийлгэхийг санал болгодог Хүн бүр их бага хэмжээгээр халдвар авах эрсдэл байдаг учраас архаг элэгний өвчлөлөөс сэргийлэн гепатит Б-ийн вакциныг хийлгэх нь таны амьдралын турш уг өвчнөөс хамгаалах хамгаалалт болох юм.


Гепатит Б-ийн вакцинууд аюулгүй юу?
Тийм, гепатит Б-ийн вакцин нь аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй. Гепатит Б-ийн вакцин нь анхны “хорт хавдрын эсрэг вакцин” юм. Учир нь уг вакцин дэлхий дээрх элэгний хорт хавдрын өвчлөлийн шалтгааны 80 хувийг эзэлдэг гепатит Б вирусаас таныг хамгаалж чадна.

Дэлхий дахинаа тэрбум гаруй тунгаар тарьж хэрэглэсэн туршлагаас харахад гепатит Б-ийн вакцин нь хамгийн аюулгүй вакцинуудын нэгт зүй ёсоор орж байна.


Вакцин хийлгэх үедээ гепатит Б-ийн халдвар авах эрсдэлтэй юу?
Үгүй, та вакцинаас гепатит Б халдварлахгүй. Энэхүү вакциныг лабораторийн аргаар гаргаж авдаг.Вакцин хийлгэснээс үүсэх хамгийн түгээмэл сөрөг нөлөө гэвэл тариулсан хэсэгт улайж хөндүүрлэх явдал юм.


Гепатит Б-ийн вакциныг ямар хуваарийн дагуу хийлгэх ёстой вэ?
Гепатит Б-н вакциныг та оршин суугаа газрынхаа эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, эмч нараар хийлгэх боломжтой.

Ерөнхийдөө гурван удаагийн тарилгаар вакциныг бүрэн тариулсан гэж үздэг ч 11-15 насны хүүхдүүдэд түргэвчилсэн хоёр удаагийн тарилга хийж болдог. Түүнчлэн АНУ-н Хүнс, Эмийн Зохицуулалтын холбооноос 2017 онд зөвшөөрөгдсөн 2 удаа тариулдаг шинэ вакцин гарсан байдаг.Халдвартай эхээс төрсөн нярай эхээс төрсөн даруйдаа төрөх өрөөнд эсвэл 12 цагийн дотор гепатит Б-н вакцины анхны тарилгаа хийлгэх ёстой байдаг.

  • 1 дэх тарилга – Төрөх өрөөнд эсвэл өгөгдсөн цагийн дотор нярайд эхний тарилгыг хийнэ
  • 2 дахь тарилга – Анх тариулснаас хамгийн багадаа 1 сар (28 хоног)-ын дараа хийгдэнэ
  • 3 дахь тарилга – 1 дэх тарилгаас зургаан сарын дараа (эсвэл 2 дахь тарилгаас хамгийн багадаа 2 сарын дараа) тариулна

1 дэх болон 3 дахь тарилгын хооронд 16-н долоо хоногийн зай байх ёстой. Хэрвээ та вакцин хийлгэх хугацаанаасаа хоцорсон бол дахин эхлэх шаардлагагүй бөгөөд хэдэн жилээр хоцорсон ч хамаагүй хамгийн сүүлд тариулсан тарилгаас үргэлжлүүлэх нь зөв.

Вакцинжуулалт амжилттай болж гепатит Б-ээс хамгаалагдсан эсэхээ шалгахыг хүсвэл энгийн цусны шинжилгээ өгч “гепатит Б-ийн антибоди титр” (HBsAB) гэсэн хэсгийг шалгахад болно.


Гепатит Б-ээс өөрийгөө хамгаалахын тулд юу хийж болох вэ?
Гепатит Б нь цус болон биологийн шингэнээр дамжин халдварладаг тул та дараах энгийн зүйлсийг мөрдсөнөөр вакцин хийлгэж дуустал өөрийгөө халдвараас хамгаалж болно.

  • Аливаа биологийн шингэнд шууд хүрэлцэхээс зайлсхийх 
  • Бэлгийн хавьтлын үед бэлгэвч хэрэглэх 
  • Хууль бус хориглосон эмийн бодисыг шууд болон тарилгаар хэрэглэхээс зайлсхийх 
  • Хурц иртэй сахлын хутга, шүдний сойз, ээмэг болон хумсны хутгыг бусадтай хувааж хэрэглэхгүй байх 
  • Зүү тавиулах, шивээс хийлгэх, персинг хийлгэх болон шүдээ янзлуулахдаа нэг удаагийн ариутгасан зүү тариур хэрэглэж байгаа эсэхийг шалгах 
  • Цус асгарсан газрыг цэвэрлэхдээ бээлий өмсөж, хлорын шохой болон усны найрлагатай шингэн хэрэглэх 
  • Цус цэвэрлэсний дараа гараа савандаж угаах 
  • Хамгийн гол нь та гепатит Б-ийн вакцин хийлгэх шаардлагатай!
Previous Post

ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн зэвсгийг туршлаа

Next Post

 Элэгний B вирусын халдвараас сэргийлэх вакцин хийж буй ЕСӨН ЦЭГ

Next Post
 Элэгний B вирусын халдвараас сэргийлэх вакцин хийж буй ЕСӨН ЦЭГ

 Элэгний B вирусын халдвараас сэргийлэх вакцин хийж буй ЕСӨН ЦЭГ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

3 years ago
Гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ

Гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ

3 years ago
Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

3 years ago
АНУ-аас ирсэн хүүхдүүд Б.Болдсайхан эмчээр хагалгаа хийлгэж, амжилттай болжээ

АНУ-аас ирсэн хүүхдүүд Б.Болдсайхан эмчээр хагалгаа хийлгэж, амжилттай болжээ

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In