Tuesday, May 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

Govi-Altai by Govi-Altai
2022-04-09
in Технологи
0
Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо
0
SHARES
297
VIEWS
Share on FacebookShare on Twitter

НҮБ-ын Ерөнхий ассамблей пүрэв гаригт хуралдаж, Украинд хүний эрхийг системтэйгээр ноцтой зөрчиж байна гэх үндэслэлээр ОХУ-ыг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тогтоол баталсан.

Санал хураалтад дэлхийн 175 улс оролцож, 93 орон дэмжих, 24 орон эсэргүүцэх санал өгсөн. Харин 58 улс түдгэлзэх санал өгсний дотор Монгол Улс багтаж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгчийн газар санал хураалтын өмнө НҮБ-ын зарим гишүүн оронд хандан нот бичгээр Ерөнхий ассамблейн хуралд тус улсыг дэмжихийг уриалжээ. Одоогоор ОХУ олон нийтэд хандаагүй уг нот бичгийг хэдэн оронд хүргүүлсэн нь тодорхойгүй байгаа байна.

Хамгийн гол нь, нот бичигт ОХУ-ыг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудалд “дэмжих” болон “түдгэлзэх” санал өгсөн орнуудыг Москвагийн эсрэг “найрсаг бус хандсан” гэж үзнэ. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагаа болон бусад чухал ач холбогдолтой асуудлуудаар хамтран ажиллахад Ерөнхий ассамблейн байр суурийг харгалзан үзнэ гэдгийг илэрхийлсэн байна.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Ингэснээр манай хойд хөрш ОХУ НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд “түдгэлзэх” санал өгсөн манай улсыг “нөхөрсөг бус улс” гэж тодорхойлж,  манай хоёр орны харилцаанд хүндрэл үүсэж болзошгүй болгоомжлол бий болоод байгаа юм.

Тэгвэл НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оливиа Далтон энэ асуудлаар “ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тогтоол батлах санал хураалтад түдгэлзэх санал өгсөн орнуудыг Москва илт заналхийлж байгаа нь тэднийг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс нэн даруй түдгэлзүүлэх шаардлагатай байгаагийн бас нэг нотолгоо” гэх байр суурь илэрхийлсэн байна.

Харин БНХАУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Жан Жун “Ерөнхий Ассемблейд улс орнууд аль нэг талыг сонгохоос өөр аргагүйд хүргэсэн уг алхам нь НҮБ-ын гишүүн орнуудын хагарал, холбогдох талуудын сөргөлдөөнийг улам хурцатаж гал дээр тос нэмсэн явдал” гэж мэдэгдсэн байна.

Previous Post

Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

Next Post

БОАЖЯ-ны удирдлага, харьяа газрын дарга нарыг албаны машин ашиглахыг хориглолоо

Next Post
БОАЖЯ-ны удирдлага, харьяа газрын дарга нарыг албаны машин ашиглахыг хориглолоо

БОАЖЯ-ны удирдлага, харьяа газрын дарга нарыг албаны машин ашиглахыг хориглолоо

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг зарлалаа

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг зарлалаа

3 years ago

Life on the Edge: At home in Mount Agung’s Danger Zone

2 years ago
Гэрийн нөхцөлд үсээ арчлах 5 маск

Гэрийн нөхцөлд үсээ арчлах 5 маск

3 years ago
Украин: ОХУ цөмийн дайны талаар ярьж буй нь ялагдлаа мэдэрч эхэлсний шинж

Украин: ОХУ цөмийн дайны талаар ярьж буй нь ялагдлаа мэдэрч эхэлсний шинж

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In