Wednesday, July 9, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Уснаас хуурай гарч сурсан “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваад хариуцлага тооцох чадамж алга уу, хуулийнханд

Govi-Altai by Govi-Altai
2022-04-27
in Технологи
0
Уснаас хуурай гарч сурсан “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваад хариуцлага тооцох чадамж алга уу, хуулийнханд
0
SHARES
40
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Барилгын салбартаа манлайлагч мэт боловч байнга хэл ам таталж байдаг, барьсан барилгууд нь асуудал дагуулдаг компанийн нэг “Эко констракшн” ХХК.

Баригдаж байгаа барилгаас нь төмөр унаж хүний аминд хүрчихдэг, ашиглалтад орсон орон сууцных нь лифт нь байнга гацдаг.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Тансаг зэрэглэлийн бүсэд орших үнэтэй хотхоных нь бохирын шугам нь асуудал дагуулж, оршин суугчид нь долоон хоногоор усаа таслуулдаг.

Хотын А зэрэглэлд байрлалтай, өндөр үнэтэй хотхоны оршин суугчид хэдэн хоногоор хэрэглээний усаа таслуулж эцэс сүүлдээ цагаар ирэх зөөврийн усанд дугаарласан, өрөөнүүдийн метр квадрат нь гэрчилгээн дээрх тэмдэглэгдээндээ хүрэхгүй дутсан, паар нь хагарсан, цонх нь муу, ашиглалт тааруухан гэх мэтээр түүний барьсан байрнуудад асуудал тасрахгүй.

Хамгийн сүүлд, өнгөрсөн нэгдүгээр сард “Эко” С.Нямдаваагийн барьсан орон сууцанд амьдардаг асан гурван настай бяцхан хүү гэрийнхээ үүдэнд лифт рүү унаж амиа алдаж нийгмийг цочирдуулан, сэтгэл өвтгөм хэрэг гарсныг уншигч та мартаагүй биз ээ. Түүнээс өмнө барьж барилга дээрээс нь хэд хэдэн ажилтан нь унаж амь нас, эрүүл мэндээ алдсан гэх баримтууд бий.

Гэтэл ийм их зөрчилтэй мөртлөө үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар байдаг тус компаний захирал С.Нямдаваагийн хувьд өмнөх алдаагаа засаж залруулж, дараагийн барилга, орон сууцныхаа чанарыг сайжруулдаггүй нь сонин.

Түүнчлэн, хуулийнханд эрхэм С.Нямдаваад хариуцлага хүлээлгэх чадамж, эрх мэдэл байдаггүй бололтой. 2020 онд түүнийг “Маршал таун” хотхоны барилгад ажиллаж байсан иргэн Ч.Б-гийн дээрээс 2018 оны тавдугаар сард тусгаарлалтын хавтан унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн оны дөрөвдүгээр сард “Кинг тауэр-4” хотхоны барилгад туслах ажилчнаар ажиллаж байсан О.Г арматур буулгаж байгаад өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хэрэгт “Эко” С.Нямдавааг компанийнх нь бусад ажилтны хамтаар яллагдагчаар татан шалгаж байсан.

Гэвч шүүхэд шилжүүлэхийн өмнө прокурорын байгууллагаас С.Нямдаваагийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Өөрөөр хэлбэл, С.Нямдаваа өөрөө уснаас хуурай гарч, үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Цэрэндулам, талбайн инженер Ж.Бямбажаргал, “Кинг тауэр-4” барилгын талбайн инженер Э.Энхцацрал, бригадын дарга Т.Буянбаатар, кранч Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нарт тус хэргээ үүрүүлсэн түүхтэй.

Хаан ч юм шиг, заан ч юм шиг эрх дархтай С.Нямдаваад хариуцлага тооцож чадахгүй юм бол, хууль цааз байгаад яах юм бэ, хуулийнхаан.

Previous Post

Эелдэг төрх, этгээд хоолойны эзэн Б.Ихэрсувд хөх хийлгэжээ

Next Post

ОХУ Японы Элчин сайдыг хөөгөөгүй

Next Post
ОХУ Японы Элчин сайдыг хөөгөөгүй

ОХУ Японы Элчин сайдыг хөөгөөгүй

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

NBA: Яннис Адетокумбо, Стефен Карри хоёр яллаа

NBA: Яннис Адетокумбо, Стефен Карри хоёр яллаа

3 years ago
Канье Уэстийг бусдын биед халдсан хэмээн буруутгаж сэжигтнээр татжээ

Канье Уэстийг бусдын биед халдсан хэмээн буруутгаж сэжигтнээр татжээ

3 years ago
С.Энхцэцэг: Украинд байгаа монголчууд эрсдэлээ тооцож бэлэн байдалд байх нь зөв

С.Энхцэцэг: Украинд байгаа монголчууд эрсдэлээ тооцож бэлэн байдалд байх нь зөв

3 years ago

Official, Bali United Recruit Milos Krkotic, Ex-Montenegro National Team Players

2 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In