Tuesday, May 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Нийгэм

Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна

Govi-Altai by Govi-Altai
2024-02-23
in Нийгэм
0
Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, зудын байдалтай байгаа малчдад шаардлагатай өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ. 

Одоогоор тус аймгийн 8 сум зудын байдалтай байгаа ба сумд хоорондын зам даваа цасаар хучигдсан, машин явах боломжгүй нөхцөл байдалтай байна. Зам даваа нээж өвс тэжээл хүргэх ажилд Говь-Алтай аймгийн Барилгын цэргийн 341 дүгээр ангийн алба хаагчид гар бие оролцож байна. 40-50 км замыг 12 цаг туулж ирсэн талаар өвс ачсан машины жолооч ч ярьж байлаа. 

Related posts

Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав

Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав

2024-02-23
Номын сан “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булантай болов

Номын сан “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булантай болов

2024-02-23

Баян-Уул суманд цасны зузаан нэмэгдсэнээс үүдэн бог мал тамирдаж, хээл хаях хэмжээнд хүрсэн байна. Тус сумын 289 өрхөд нийт 108 тн тэжээл хүргэжээ. Харин Жаргалан сумын 214 өрх зудын нөхцөл байдалд байгаа гэсэн үнэлгээ гарчээ. Тиймээс 1 айл тус бүрд мөн 15 шуудай хивэг тэжээлийг эхний ээлжинд хүргэж өгчээ.

Цаашид нөхцөл байдлыг харгалзан үзэж хүчит тэжээл, тэжээлийн будааг олгох арга хэмжээ авна хэмээн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлж байлаа. Тэрээр цааш хэлэхдээ: 

-“Засгийн газрын нөөцөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад 30 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Харин хоёрдугаар ээлжинд аймаг, орон нутгийн төсвийн орлогоос давсан 80 орчим тэрбум төгрөгийг өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад зарцуулна” гэв.

Говь-Алтай аймагт эхний ээлжинд нэн хүндрэлтэй байгаа 8 суманд 400 орчим тн өвс тэжээл олгохоор аймгийн Онцгой комиссоос тооцоо гараад байна. Тодруулбал, 

-Баян-Уул сумын 289 малчин өрхөд 4335 тэжээл буюу нэг өрхөд 15 тэжээл нийт 108.38 тн

-Жаргалан сумын 215 малчин өрхөд 3225 тэжээл буюу нэг өрхөд 15 тэжээл нийт 80.63 тн

-Хөхморьт сумын 268 малчин өрхөд 1340 тэжээл буюу нэг өрхөд 5 тэжээл нийт 33.50 тн

-Тайшир сумын 140 малчин өрхөд 2240 тэжээл буюу нэг өрхөд 16 тэжээл нийт 56.00 тн

-Есөнбулаг сумын 307 малчин өрхөд 1535 тэжээл буюу нэг өрхөд 5 тэжээл нийт 38.38 тн

-Дэлгэр сумын 274 малчин өрхөд 1370 тэжээл буюу нэг өрхөд 5 тэжээл нийт 34.25 тн

-Халиун сумын 216 малчин өрхөд 1080 тэжээл буюу нэг өрхөд 5 тэжээл нийт 27.00 тн

-Шарга сумын 175 малчин өрхөд 875 тэжээл буюу нэг өрхөд 5 тэжээл нийт 21.88 тн тэжээлийг олгож эхэллээ.

Previous Post

Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 219 тохиолдол шинээр илэрчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 219 тохиолдол шинээр илэрчээ

3 years ago
Өнгөрсөн шөнө Архангай, Орхон аймгуудад ноцтой хүн амины хэрэг гарчээ

Өнгөрсөн шөнө Архангай, Орхон аймгуудад ноцтой хүн амины хэрэг гарчээ

3 years ago

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа Б.Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэнэ.

3 years ago
Ууц 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна

Ууц 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In