Saturday, July 12, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн зэвсгийг туршлаа

Govi-Altai by Govi-Altai
2022-04-21
in Технологи
0
ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн зэвсгийг туршлаа
0
SHARES
221
VIEWS
Share on FacebookShare on Twitter

ОХУ-ын зэвсэгт хүч пүрэв гаригт цөмийн зэвсгийн цохилт өгөх хүчин чадал бүхий тив алгасагч “RS-28 Sarmat” баллистик пуужингийн туршилтыг амжилттай хийснээ зарлалаа.  

Оросын хойд хэсгийн Плесецк орчмын газар доорх пуужин хөөргөгчөөс “RS-28 Sarmat” пуужинг хөөргөсөн бөгөөд Камчатгийн хойгоос 6000 километрийн зайд орших байг амжилттай устгасан байна. Шинжээчид 208 тонн жинтэй, 35.5 метр урт, гурван метрийн диаметр бүхий тив алгасагч уг пуужинг дээд тал нь 25.5 мянган километр цагийн хурдаар 18 мянган километрийн зайд цохилт өгөх чадвартай гэж тооцдог. Энэ утгаараа “RS-28 Sarmat” пуужин нь дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн зэвсэгт тооцогддог.

Тэгвэл Оросын Роскосмос сансрын агентлагийн тэргүүн Дмитрий Рогозин “RS-28 Sarmat” пуужин ирэх намраас ОХУ-ын зэвсэглэлд нэгдэнэ гэж мэдэгдсэн юм.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин стратегийн довтолгооны энэхүү шинэ зэвсгийг батлан хамгаалах технологийн оргил, хамгийн хүчирхэг тактикийн зэвсэг гэж онцолсон юм. Мөн “RS-28 Sarmat” пуужин нь стратегийн довтолгооноос хамгаалах бүх системийг даван гарах чадвартай. Дэлхийн өөр аль ч их гүрэн үүнтэй ижил зэвсэг зохион бүтээж чадаагүй. Бусад орнууд “RS-28 Sarmat” пуужинтай эн зэрэгцэх зэвсэг зохион бүтээхэд урт хугацаа шаардлагатай гэжээ.

Түүнчлэн тэрээр “Энэхүү орчин үеийн зэвсэг нь ОХУ-ын зэвсэгт хүчний байлдааны чадавхийг бэхжүүлж, манай улсын аюулгүй байдлыг гаднын түрэмгийллээс найдвартай хамгаалж чадна. Уур хилэн, түрэмгий үгийнхээ халуунаар ОХУ-д заналхийлж буй хүмүүс одоо аливаа үг, үйлдэл гаргахаасаа өмнө бодох байх” гэсэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яам маш олон жил “Sarmat” пуужинг хөгжүүлэх төсөл дээр ажиллаж, цэргийн парадаар танилцуулсаар ирсэн. Гэвч ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлж, бүс нутагт тогтворгүй байдал бий болоод байгаа энэ үед шинэ зэвсгээ туршсан явдал нь олон улсад цөмийн дайны болгоомжлолыг дахин бий болголоо.

Тэгвэл Пентагоны зүгээс ОХУ тив алгасангч “RS-28 Sarmat” пуужин хөөргөсөн нь энгийн туршилт бөгөөд АНУ-д заналхийлсэн зүйл байхгүй гэж мэдэгдсэн юм. Харин Украины Батлан хамгаалах яам одоогоор “RS-28 Sarmat” пуужингийн туршилттай холбоотойгоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Previous Post

Газрын мэдээллээ шинэчлэх хугацааг он дуустал сунгажээ

Next Post

ЭЛЭГНИЙ В ВИРУСИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ БОЛОН ВАКЦИНЖУУЛАЛТ

Next Post
ЭЛЭГНИЙ В ВИРУСИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ БОЛОН ВАКЦИНЖУУЛАЛТ

ЭЛЭГНИЙ В ВИРУСИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ БОЛОН ВАКЦИНЖУУЛАЛТ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

НЭРС ЖИМСНИЙ 4 АЧ ТУС

НЭРС ЖИМСНИЙ 4 АЧ ТУС

3 years ago
Ашиг сонирхлыг зөрчил гаргасан шийдвэр гаргасан Ө.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ

Ашиг сонирхлыг зөрчил гаргасан шийдвэр гаргасан Ө.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ

3 years ago

Thousands of peoples leaving Bali via port to skip ‘Day of Silence’

2 years ago
“Black pink” хамтлагийн Ружэ Covid-19 тусчээ

“Black pink” хамтлагийн Ружэ Covid-19 тусчээ

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In