Monday, July 7, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Газрын мэдээллээ шинэчлэх хугацааг он дуустал сунгажээ

Govi-Altai by Govi-Altai
2022-04-20
in Технологи
0
Газрын мэдээллээ шинэчлэх хугацааг он дуустал сунгажээ
0
SHARES
7
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,054,266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байдаг. Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байдаг бөгөөд эдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажил улсын хэмжээнд үргэлжилж буй. Газрын нөхөн бүрдүүлэлтийн хугацааг он дуустал хийхээр сунгажээ.

Газрын бүртгэлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ?

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын бүртгэл мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд шилжсэнтэй холбогдуулан www.egazar.gov.mn газрын цахим систем болон EGAZAR гар утасны апплейкэшн ашиглан өөрийн газрын бүртгэл мэдээллийг шалгаж, баталгаажуулаарай.

Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол дүүрэг, сумын ЗДТГ газрын даамалд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн очиж бүртгүүлээрэй. Учир нь Монгол Улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэх юм.

2018 оноос өмнө газар авсан иргэд:

1. Таны гар утас болон компьютер интернетэд холбогдсон эсэхийг шалгаад хайлт дээр egazar.gov.mn гэж бичээд хайна.

2. Ингээд дэлгэцний баруун доод булан байрлах иргэн, хуулийн этгээд, газрын зураг гэсэн гурван сонголт руу анхаарал хандуулна. Хувь иргэн бол иргэн цэс дээр, аж ахуйн нэгж бол хуулийн этгээд цэсийг сонгож дарна.

3. Тухайлбал, иргэн цэсийг сонгож дарж ороход “E -mongolia” технологи руу регистрийн дугаар нууц үг бүхий хаягаараа нэвтэрч орно. Хэрэв та E-Mongolia аппликейшн рүү нэвтрэх нууц үгээ мартсан бол аль интернет банкны эрхээрээ нэвтрэх боломжтой юм.

4. Нэвтэрч орсны дараа таны иргэний үнэмлэхни мэдээллийг авах эсэхийг зөвшөөрөх товчлуур дарснаар доорх цонх гарч ирнэ. Ингээд доор улаан тэмдэглэсэн хэсэгт таны нэр дээр бүртгэлтэй газрын тоо харагдана.

Ингэж шалгахад таны газрын тухай мэдээлэл 0 гэж зааж байвал та харъяа дүүргийнхээ газрын албанд өөрийн биеэр очиж хандан бүртгүүлэх шаардлагатай юм.

Иргэн та газрын мэдээллийг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд баталгаажуулж авснаар цаашид:

  • Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг цахим системээс хэвлэж авах,
  • Өөрийн эзэмшиж, өмчилж буй газрын дэлгэрэнгүй мэдээллийг харах,
  • Газрын төлбөр, татварыг цаг алдалгүйгээр цахим банкаар төлөх,
  • Газрын бичиг баримтыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж эдийн засгийн эргэлтэнд оруулах,
  • Цахимаар эзэмшил, өмчлөлийн нийт 42 төрлийн өргөдөл хүсэлт илгээх боломжууд бүрдэх юм.
Previous Post

Нохой хүний хэлээр тусламж дуудах төхөөрөмж ​зохион бүтээжээ

Next Post

ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн зэвсгийг туршлаа

Next Post
ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн зэвсгийг туршлаа

ОХУ дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн зэвсгийг туршлаа

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Life on the Edge: At home in Mount Agung’s Danger Zone

2 years ago

What You Need to Know About Sacred Balinese Dance: Sanghyang Jaran Dance

2 years ago
Өвөрхангай аймагт мах, махан бүтээгдэхүүний логистик төв байгуулна

Өвөрхангай аймагт мах, махан бүтээгдэхүүний логистик төв байгуулна

3 years ago
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн нээлт боллоо

Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн нээлт боллоо

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In