Friday, June 20, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Танд цээжээр хорсох шинж тэмдэг илэрдэг үү?

Govi-Altai by Govi-Altai
2022-04-23
in Технологи
0
Танд цээжээр хорсох шинж тэмдэг илэрдэг үү?
0
SHARES
5
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Улаан хоолойн сөөргөө

Улаан хоолойн сөөргөө үрэвсэл (Gastroesophageal reflux disease – GERD) нь улаан хоолойноос ходоод хүрэх замд байрлах ходоодны хунигч булчин суларсны улмаас үүсдэг өвчин юм.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Энэ өвчнөөс үүдэлтэйгээр хүчиллэг шүүс ялгарах, цээж хорсох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд тохиолдоно. Эмч нар зарим хүмүүст өрцний ивэрхийнээс болж улаан хоолойн сөргөөт үрэвсэл үүсдэг гэж үздэг. Ихэнх тохиолдолд энэ өвчин нь амьдралын хэв маягаа өөрчлөх, хоолны дэглэм барих зэргээр эдгэх авч зарим хүмүүс эм уух эсвэл хагалгаа хийлгэх шаардлагатай байдаг.

Товчхондоо энэ нь ходоодны агууламжууд улаан хоолойруу буцаж дээшлэх гэсэн утгатай юм. Хэвийн хоол боловсруулах үйл явцад идсэн хоол улаан хоолойгоор дамжин ходоодонд ороход ходоодны хунигч булчин хоол болон ходоодны хүчиллэг шүүсийг буцаж дээшлэхээс сэргийлэн хумигддаг. Харин улаан хоолойн сөргөөт үрэвслийн үед ходоодны хунигч булчингийн агшилт муу байснаас эсвэл бүрэн хаагдахаа больсноос ходоодны агууламжууд буцаж дээшилдэг байна.

Улаан хоолойн сөргөөт үрэвсэл хэр хүндэрснийг хэдий хэмжээний шингэн ходоодноос дээшилж байгаа, ямар төрлийн шингэн гадагшилж байгаа болон түүнийг дарах шүлсний байдал зэргээс хамааруулан мэдэж болно.

Шалтгаан

Улаан хоолойн сөргөөт үрэвсэлд өрцний ивэрхий нөлөөлөх нь:

Зарим эмч нар өрцний ивэрхий нь ходоодны хунигч булчинг сулруулж улаан хоолойн сөргөөт үрэвсэл болох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Ходоодны дээд хэсэг өрцөнд байрлах онгорхой жижиг нүхээр орж цээжний хөндийрүү дээшлэх үзэгдлийг өрцний ивэрхий гэнэ.

Өрц нь хэвлий болон цээжний хөндийг тусгаарладаг булчин юм. Өрцөнд байрлах жижиг онгорхой нүх нь улаан хоолойн доод хэсэгт тулгуур болж өгдөг.  Хэдийгээр өрцний эвэрхийтэй хүн бүрт цээж хорсох, ходоодны хүчиллэг шүүс ялгарах шинж тэмдэг илрэхгүй байж болох ч өрцний ивэрхийтэй байх нь ходоодоны агууламжийг улаан хоолойруу дээшлэх магадлалыг нэмэгдүүлдэг.

Ханиалгах, бөөлжих, хоолойгоо хүчлэх, эсвэл гэнэт биеийн хүчний ажил хийх нь хэвлийд ачаалал өгч өрцний ивэрхий үүсгэх аюултай. Мөн жирэмслэлт, хэт таргалалт нь энэ өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ер нь өрцний ивэрхийтэй хүнд ихэвчлэн эмчилгээ хийх шаардлагагүй байдаг. Харин ивэрхий нь боогдох (өрцний нүхээр гарсан ивэрхий мушгирч, цусны эргэлт явагдахгүй байх) аюул тулгарсан бол эсвэл улаан хоолой ноцтой үрэвссэн бол эмчилгээ хийх шаардлагатай болно. Цусны эргэлтийг боогдохоос сэргийлсэн эсвэл өрцний нүхийг багасгаж ивэрхийний хагалгаа хийж болох юм.

Шинж тэмдэг

Цээж хорсох буюу ходоодны хүчиллэг шүүс ялгарах нь улаан хоолойн сөргөөт үрэвслийн хамгийн нийтлэг шинж тэмдэг юм. Ихэвчлэн цээж хорсож өвдөөд, хоолойгоор шингэн зүйл дээшилж байгаа мэт санагддаг. Ихэнх хүмүүс идсэн хоол нь буцаж хоолойгоор гарч ирээд гашуун, хүчиллэг амт үлдээдэг гэдэг.

Энэ хорссон мэдрэмж ихэвчлэн хоол идсэний дараа ажиглагдах бөгөөд 2 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Дээшээ харж хэвтэх, атиралдаж хэвтэх зэрэг нь цээж хорсох нөхцөлийг бүрэлдүүлнэ. Хэрэв цээж хорсож байгаа бол босож зогсох, хүчил саармагжуулах антацид ууж намдаах боломжтой.

Цээж хорсож өвдөхийг зүрхний өвчин, зүрхний шигдээстэй андуурах тохиолдлууд элбэг гардаг. Гэвч эдгээр нь ялгаатай. Зүрхтэй холбоотой өвдөлтийн үед биеийн  огцом хөдөлгөөн, дасгал сургуулилт нь өвдөлтийг нэмэгдүүлж, хөдлөхөө болих үед өвдөлт намддаг бол цээж хорсох нь хөдөлгөөн хийхтэй ямар ч холбоогүй байдаг. Гэвч энгийн үед ялгах хэцүү тул цээж өвдөх зовиур илэрвэл  яаралтай эмчид хандаарай!

  • Цээж хорсох
  • Хэхрүүлэх
  • Исгэлэн зүйлээр гулгих
  • Шүлсний гаралт ихсэх
  • Шөнийн цагаар багтраа үүсэх

Эмчилгээ

Эмийн эмчилгээг эхлэхээс өмнө амьдралын буруу хэв маягийг өөрчлөх нь зүйтэй юм.

  • Бага багаар тогтмол хооллох
  • Хоол идсэний дараа босоо байрлалд байж 20-30 минут алхах
  • Хоол идсэний дараа бөхийж тонгойх хөдөлгөөн, дасгал, биеийн хүчний ажил хийхгүй байх
  • Оройн хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа унтах
  • Өндөр дэртэй унтах
  • Улаан хоолойн доод хэсэгт байрладаг хумигч булчин сулруулдаг хоол, хүнс хэрэглэхгүй байх (кофе, шоколад, архи, пиво)
  • Бариу хувцас өмсөхгүй, бүс, тэлээ чанга бүслэхгүй
  • Тамхи хэрэглэхгүй байх ( Никотин нь ходоодны давсны хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг)
  • Тарган бол жингээ хасах
  • Улаан хоолойн доод хэсэгт байрладаг хумигч булчин сулруулдаг эмүүд аль болох хэрэглэхгүй байх

Эмийн эмчилгээнд:

Үндсэн эмчилгээ нь ходоодны шүүрэл бууруулахад чиглэх ба дараах 2 бүлгийн эмээс аль нэгийг нь 4 -8 долоо хоногоос доошгүй хугацаагаар уух

Мэс засал эмчилгээ

Улаан хоолойн доод хуниасыг хумих, багасгах зорилгоор мэс заслын эмчилгээг хийнэ. Мэс засал эмчилгээг сонгох заалт:

  • Ходоод-улаан хоолойн сөөргөө өвчнийг багажийн шинжилгээгээр нотолсон байх
  • Эмийн тууштай эмчилгээнд үр дүнгүй, улаан хоолойн сорвижилт нарийсал, ивэрхий хавчигдах, шархнаас цус алдах, Барретын метаплази нь дисплази 3-4 зэрэгт хувирсан.
Previous Post

Хүнсний эслэгийн эрүүл мэндийн ач тус

Next Post

Шанхайн байгууллагуудын 70 хувь нь үйл ажиллагаагаа сэргээжээ

Next Post
Шанхайн байгууллагуудын 70 хувь нь үйл ажиллагаагаа сэргээжээ

Шанхайн байгууллагуудын 70 хувь нь үйл ажиллагаагаа сэргээжээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Not Thieves, But Wife, Cleared Funds Out Of Customer Account, Says BRI

2 years ago
Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна

Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна

2 years ago
ҮЗЭМНИЙ АШИГ ТУС

ҮЗЭМНИЙ АШИГ ТУС

3 years ago

Could Cristiano Ronaldo really be about to leave Real Madrid?

2 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In