Friday, July 4, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Судлаач: Барууныхан хориг тавих замаар Путинийг түлхэн унагах зорилготой

Govi-Altai by Govi-Altai
2022-04-12
in Технологи
0
Судлаач: Барууныхан хориг тавих замаар Путинийг түлхэн унагах зорилготой
0
SHARES
2
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” явуулах тушаал өгч, улмаар Оросын арми хөрш оронруугаа довтолсноос хойш дэлхийн улс орнууд ээлж дараалан эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж, энэ хоригуудаа чангатгасаар байгаа юм. ОХУ өдүүлсэн дайнаа зогсоох хүртэл барууны орнууд хориг арга хэмжээгээ цуцлахгүй хэмээн мэдэгдэж байгаа бол эдгээр хоригууд нь дайн зогсоохоос өөр зорилготой гэж Оросын улс төр судлаач үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Барууны бодлого нь Украинд байлдааны ажиллагаа зогсооход биш харин иргэдэд хориг арга хэмжээгээр дарамт учруулах замаар Оросын эрх баригчдыг түлхэн унагахад чиглэгдсэн гэж Оросын улс төрч судлаач Сергей Марков үзэж байгаа аж. 

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

“Барууны орнууд Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргүүдийг гаргахын төлөө биш харин Владимир Путинийг түлхэн унагахын төлөө л ажиллаж байгаа юм. Тиймээс тэд Оросын хүн ам ноцтой хохирол амсаасай гэж хүсэж байгаа. Энэ хоригийн улмаас манай амьдралын төвшин буурч, олон асуудал гарна шүү дээ” хэмээн Макров 360 телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Түүнчлэн ОХУ-ын иргэдийг түгшүүр автуулах зорилгоор алан хядах ажиллагааны арга ч ашиглаж магадгүй гэж тэрбээр үзэж байгаа гэнэ. 

“Тэд Оросын нутаг дэвсгэр дээр алан хядах ажиллагаа үйлдээд, дараа нь өөрсдийгөө зөвтгөх гэж Орос улс иргэдээ хөнөөж байна гээд л зарлана” хэмээн улс төр судлаач үзэж байгаа аж.

Эргэн сануулахад, Орос, Украины сөргөлдөөн хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн. Үүнээс өмнө, хэдэн сарын туршид ОХУ Украины хил орчимд цэргийн хүчээ татан төвлөрүүлж, олон сар цэргийн сургуулилалт хийж байлаа. 2021 оны 10 дугаар сараас эхлээд л барууны хэвлэлүүдээр “ОХУ Украин руу халдах гэж байна” гэсэн мэдээлэл гарч байсан ч ОХУ тухай бүрт үүнийг үгүйсгэж, барууны тагнуулын мэдээллийг шоолж, “Орос улс нутаг дэвсгэр дээрээ цэргүүдээ чөлөөтэй шилжүүлэн байрлуулах эрхтэй” хэмээж байв.

Орос Украин руу халдахаар бэлтгэж байгаа талаарх мэдээлэл тасралтгүй гарч, Оросын тал үүнийг үгүйсгэсээр байсан ч энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Путин Украинаас салан тусгаарласан Луганск, Донецкийн бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрч, тэднээс ирүүлсэн хүсэлтийн дагуу  “тусгай цэргийн ажиллагаа” гэх нэрийн дор Украин руу халдсан юм. Украиныг цэрэггүйжүүлэх зэрэг хэд хэдэн зорилго бүхий энэ “ажиллагаа”-аар гагцхүү цэргийн объектуудыг устгана, энгийн иргэдэд хохирол учруулахгүй гэж Оросын тал мэдэгдэж байсан ч байлдаан эхэлсэн эхний өдрүүдээс л суурин газруудад цохилт өгч, энгийн иргэд олноор амиа алдсаар байгаа аж. 

Previous Post

Финланд, Швед улс НАТО-д элсэнэ

Next Post

Бритни Спирс жирэмсэн болжээ

Next Post
Бритни Спирс жирэмсэн болжээ

Бритни Спирс жирэмсэн болжээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Майкл Мина: Омикрон хувилбарын үед түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарах боломжтой

Майкл Мина: Омикрон хувилбарын үед түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарах боломжтой

3 years ago
Б.Болортуяа  дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Б.Болортуяа  дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

3 years ago
Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоолын төсөл өргөн мэдүүллээ

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоолын төсөл өргөн мэдүүллээ

3 years ago
Дуучин УКА -н 1995 оны ӨВӨРМӨЦ ЦАРАЙ…

Дуучин УКА -н 1995 оны ӨВӨРМӨЦ ЦАРАЙ…

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In