Saturday, June 21, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Майкл Мина: Омикрон хувилбарын үед түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарах боломжтой

Govi-Altai by Govi-Altai
2022-01-17
in Технологи
0
Майкл Мина: Омикрон хувилбарын үед түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарах боломжтой
0
SHARES
9
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Омикрон хувилбарын халдвар авсан хүмүүс түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарах тохиолдол өндөр байгаа талаар мэдээлсэн байна. Улмаар шинж тэмдэггүй халдвар тээгчид, халдвар тараах томоохон эрсдэл болж байгааг анхааруулсан юм.  

Тухайлбал, Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлаач, доктор Майкл Мина “Түргэвчилсэн оношлуураар Омикроны халдварыг илрүүлэх боломжтой. Гэхдээ вирус хүний хамар, хоолойд хангалттай өндөр түвшинд үржээгүй тохиолдолд түргэвчилсэн шинжилгээгээр илрэхгүй байх магадлалтай.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Хүмүүс ихэвчлэн PCR шинжилгээ өгөхөөс өмнө 1-2 удаа түргэвчилсэн оношлуураар туршиж үздэг. Хэрэв түргэвчилсэн оношлуураар хуурамч-сөрөг хариу гарсан тохиолдолд PCR-аар батлагдах хүртэл хэд хоногийн хугацаанд бусдад халдвар тараах эрсдэлтэй. Омикроны халдварын үед халдвар авснаас хойш гурав дахь хоногоос эхлэн түргэвчилсэн оношлуураар эерэг гарах магадлалтай” гэжээ.

Мөн тэрээр хавьтал болж, халдвар авсан эхний өдөр “PCR” шинжилгээгээр эерэг хариу гарах магадлал 50 хувь байгаа талаар мэдээлсэн юм. Улмаар халдвар авсан эхний өдрүүдэд супер түвшинд биш ч гэлээ бусдад маш хурдан халдвар тараах эрсдэлтэйг анхааруулсан юм.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвхөн Омикрон хувилбар төдийгүй ковидын бусад хувилбаруудын үед ч халдварын эхэн үед түргэвчилсэн оношлуураар халдвар илрэхгүй байх магадлалтайг анхааруулсаар ирсэн.

Калифорнийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн захирал, доктор Роберт Вахтер энэ талаар “Шинжлэх ухааны тайлбар гэхэд бүдүүлэг сонсогдож магадгүй. Гэхдээ Их Британид хийгдсэн судалгаагаар Омикрон хувилбар хамрын хөндийд бус хүний хоолойд илүү хурдан, түрүүлж үрждэг. Тиймээс Омикроны халдвар авсан хүмүүст ихэвчлэн хамгийн түрүүнд хоолойн хөндүүрлэх, хуурай ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Өөрөөр хэлбэл, хамрын хөндийд шинжилгээгээр илрэх хэмжээний вирус үржээгүй тохиолдолд танд шинж тэмдэг илэрч эхэлсэн ч хамрын хөндийн арчдасаар түргэвчилсэн шинжилгээ хийхэд хуурамч-сөрөг хариу гарах магадлалтай” гэжээ.

Эрдэмтдийн тогтоосноор Омикроны халдвар авсан хүмүүст хавьтал болсноос хойш дунджаар хоёр хоногийн дараа хамар битүүрэх, нус гоожих, халуурах зэрэг түгээмэл шинж тэмдэг илэрдэг. Мөн вакцин хийлгэсэн эсвэл өмнө нь вирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст шинж тэмдгүүд вакцинд хамрагдаагүй, халдвар аваагүй буюу дархлаагүй хүмүүстэй харьцуулахад эрт эхэлдэг.

Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг илэрч байна гэдэг нь дархлааны хариу урвал ажиллаж байгаагийн илрэл юм. Жишээ нь, дархлаатай хүний биед вирус дахин нэвтрэхэд дархлааны систем вирусийг таньж түргэн хугацаанд хариу урвал явуулж, шинж тэмдэг эрт илэрдэг байна. Эсрэгээрээ вакцинд хамрагдаагүй, халдвар аваагүй огт дархлаагүй хүний биед вирус нэвтрэхэд дархлааны систем вирусийг таньж, хариу урвал явуулахад тодорхой хугацаа шаардагддаг аж. Омикроны өмнөх хувилбарууд нь хавьтал болсноос хойш 5-7 хоногт шинж тэмдэг илэрдэг.  

Доктор Майкл Мина ковидын шинж тэмдэг илрэх хугацаа богиносож байгаа нь вирус хүн төрөлхтний хувьд сайн тал руугаа өөрчлөгдөж, цар тахал намжиж байгаагийн илрэл гэжээ.

Эх сурвалж: americanmilitarynews.com  

Previous Post

Галт уулын дэлбэрэлтийн хохирлыг үнэлэхээр Шинэ Зеланд улс Тонга руу онгоц илгээжээ

Next Post

Дэлхийн дахины Ковид-19 нөхцөл байдал

Next Post
Дэлхийн дахины Ковид-19 нөхцөл байдал

Дэлхийн дахины Ковид-19 нөхцөл байдал

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Бритниг АНУ-ын Конгресст илтгэл тавихыг урьжээ

Бритниг АНУ-ын Конгресст илтгэл тавихыг урьжээ

3 years ago
Тэжээвэр амьтан тэвэрч дулаацахыг хүмүүст зөвлөсөн Британийн эрчим хүчний компани уучлал гуйжээ

Тэжээвэр амьтан тэвэрч дулаацахыг хүмүүст зөвлөсөн Британийн эрчим хүчний компани уучлал гуйжээ

3 years ago
Ууц 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна

Ууц 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна

3 years ago
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 21-ЭЭС ДООШ НАСНЫ ИРГЭДЭД УТААТ ТАМХИ БОЛОН ЭЛЕКТРОН ТАМХИ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 21-ЭЭС ДООШ НАСНЫ ИРГЭДЭД УТААТ ТАМХИ БОЛОН ЭЛЕКТРОН ТАМХИ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In