Saturday, June 21, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Б.Болортуяа  дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Govi-Altai by Govi-Altai
2022-03-01
in Технологи
0
Б.Болортуяа  дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
0
SHARES
4
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяа 56,200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Тэрбээр Токиогийн олимпын хүрэл медаль хүртсэн оноондоо Туркт түрүүлж 13,000 оноо нэмэрлэснээр таван байраар урагшилж 53 кг-ын жинд тэргүүлэв. Тэгвэл өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ээс хүрэл медальт ОУХМ Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53,500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-ын жинд аман хүзүүнд бичигдэж байна.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Истанбулд хүнд жинд үзүүрлэсэн ОУХМ М.Лхагвагэрэл 65,400 оноогоор нэг байр ахиж 125 кг-д дөрөвдүгээр байр руу дэвшив.

Монголын бөхчүүдээс “Топ-10”-д эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 25,000 оноогоор зургаад, 79 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ 17,000 оноогоор найм, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал 41,200 оноогоор долоод, 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг 31,000 оноогоор долоод, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 31,000 оноогоор дөрөв, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа 31,000 оноогоор найм, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 23,000 оноогоор наймдугаар байрт тус тус бичигдэж байна.

Туркийн тэмцээнд илүүрхэж түрүүлсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 13,000 оноо цуглуулсан ч 62 кг-д өмнө нь ямар ч оноо аваагүй байсан тул чансаанд эхний 20-д хараахан багтаагүй байна.

Дэлхийн чансааны оноог гаргахад Истанбулын тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-ий үр дүнг харгалзан үзсэн юм хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Previous Post

Зам тээврийн ноцтой ослоор дөрвөн хүний амь нас хохирлоо

Next Post

18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Next Post
Ашиг сонирхлыг зөрчил гаргасан шийдвэр гаргасан Ө.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ

18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Д.Дaгвaдopж бaячyyдын цyглapдaг xүлээн aвaлтaд эxнэpээpээ гoёx бoлжээ

Д.Дaгвaдopж бaячyyдын цyглapдaг xүлээн aвaлтaд эxнэpээpээ гoёx бoлжээ

3 years ago
Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

3 years ago
Эелдэг төрх, этгээд хоолойны эзэн Б.Ихэрсувд хөх хийлгэжээ

Эелдэг төрх, этгээд хоолойны эзэн Б.Ихэрсувд хөх хийлгэжээ

3 years ago
АНУ-ын шинэ хориг Оросын банкны секторын 80 хувийг хамрав

АНУ-ын шинэ хориг Оросын банкны секторын 80 хувийг хамрав

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In