Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэдэдээ ченжийн гар дамжуулахгүйгээр орон нутгаасаа өвлийн идшээ бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүргэлт-4” арга хэмжээг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
Энэ жил тус ажлын хүрээнд 17 сумын 250 малчны 97 тонн махыг Улаанбаатар хотын иргэдэд хүргэн өгч өвлийн идшийг нь хүргэжээ. Хүргэлтийн хүрээнд нийлүүлэгдэж буй мах нь тус аймгийн шинээр брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлж буй “Шимт богц брэнд” махны багц бөгөөд стандартын дагуу хайрцаглаж савласанаараа ихээхэн онцлогтой байсан юм.
Өнгөрсөн онд тус ажлын хүрээнд 17 сумын 460 гаруй малчдын 106 тн махыг тээвэрлэн Улаанбаатар хотод оршин суугаа 1100 гаруй хүнд хүргэх ажлыг зохион байгуулсан билээ.