Friday, July 4, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Сөрөг хүчний нэр дэвшигч Юн Сук Ёл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Govi-Altai by Govi-Altai
2022-03-10
in Технологи
0
Сөрөг хүчний нэр дэвшигч Юн Сук Ёл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
0
SHARES
1
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Өмнөд Солонгосын 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт лхагва гаригт болж, сөрөг хүчин болох “Ард түмний хүч нам”-ын нэр дэвшигч Юн Сук Ёл нийт сонгогчдын 48.59 хувийн саналаар ялалт байгууллаа.

Сонгууль маш өрсөлдөөнтэй болж, санал тооллогын эцсийн мөчид ялагч тодорсон юм. Тухайлбал, Юн Сук Ёл ердөө 250 мянган сонгогч буюу 0.8 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Харин түүний өрсөлдөгч, эрх баригч “Ардчилсан нам”-ын нэр дэвшигч Ли Жэ Мён 47.79 хувийн санал авсан юм.

Сонгуульд сонгуулийн насны нийт 44.19 сая иргэн бүртгэгдсэнээс 77.1 хувийн ирцтэй өндөрлөсөн бөгөөд Өмнөд Солонгосын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр нийт хүчинтэй саналын хуудсыг 100 хувь тоолж дуусжээ. Энэ удаагийн сонгуулийн ирц 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ

Тэрээр 1960 оны арванхоёрдугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод төрсөн. Түүний аав Юн Ки Жун нь багш бөгөөд Өмнөд Солонгосын Статистикийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч юм. Юн Сук Ёл Сөүлийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.

Гэвч их сургуулийн төгсөх шалгалтдаа 9 удаа унаж байжээ. Үүнийг 1980 оны ардчиллын төлөөх оюутны бослогод идэвхтэй оролцож, тухайн үеийн эрх баригчдыг хурцаар шүүмжилж байсантай холбон тайлбарладаг. 1994 онд Өмнөд Солонгосын Дэгү мужийн прокурорт ажиллаж эхэлснээр хуульчийн карьераа эхлүүлсэн.

Тэрээр 2016 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд холбогдох авлигын хэргийн мөрдөн байцаалтыг ахалж байв. Юн Сук Ёл прокурорын хувиар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак, Пак Гын Хэ, тагнуулын газрын гурван дарга, нэг ерөнхий шүүгч, 100 гаруй өндөр албан тушаалтан, “Samsung” болон “Hyundai” корпорацын удирдлагуудыг яллаж байсан аж. Улмаар Юн Сук Ёл 2019 онд Өмнөд Солонгосын Ерөнхий прокуророор томилогдон ажиллаж байв.

Юн Сук Ёл өөрийгөө барууны консерватив үзэл баримтлалтай гэж тодорхойлдог. Мөн Өмнөд Солонгосын улс төр судлаачид болон тоймчид түүнийг либертари үзэлтэй гэж тодорхойлжээ. Харин Юн Сук Ёлыг шүүмжлэгчид түүнийг хэт барууны популист гэж тодорхойлдог байна. Тэрээр эдийн засаг дахь төрийн оролцоог эсэргүүцдэг бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцлахаа мэдэгдсэн.

Харин гадаад бодлогын тал дээр Ерөнхийлөгч болсон тохиолдолд Өмнөд Солонгосыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно гэж мэдэгдэж байв. Мөн АНУ-ыг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт дахин стратегийн зэвсгийг байршуулахыг шаардана гэж мэдэгдсэн удаатай. БНХАУ-ын Гадаад хэргийн яам Юн Сук Ёлын энэхүү мэдэгдлийг тун хариуцлагагүй гэж тодорхойлон, хүчтэй эсэргүүцэж байсан юм.

Previous Post

Хятадын арми Тайванийн асуудлаар хатуу арга хэмжээ авахад бэлэн

Next Post

ЭМЯ: 120 тохиолдол бүртгэгдсэнээс 50 нь орон нутагт батлагджээ

Next Post
ЭМЯ: 120 тохиолдол бүртгэгдсэнээс 50 нь орон нутагт батлагджээ

ЭМЯ: 120 тохиолдол бүртгэгдсэнээс 50 нь орон нутагт батлагджээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Өмнөговь аймгийн 46, Говьсүмбэр аймгийн 61 үйлчилгээ ‘e-Mongolia’-д нэгтгэгдлээ

Өмнөговь аймгийн 46, Говьсүмбэр аймгийн 61 үйлчилгээ ‘e-Mongolia’-д нэгтгэгдлээ

3 years ago
100 НАСТЫН АШИГ ТУС

100 НАСТЫН АШИГ ТУС

3 years ago
Үерийн хамгаалалтын далан сувгийн 36 хувь нь насжилт хэтэрчээ

Үерийн хамгаалалтын далан сувгийн 36 хувь нь насжилт хэтэрчээ

3 years ago
Цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдлээ

Цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдлээ

2 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In