АНУ-ын “Georgia Institute of Technology” их сургуулийн эрдэмтдийн баг нохой хүмүүстэй хүний хэлээр бусдаас тусламж дуудах төхөөрөмж зохион бүтээсэн байна.
Энэхүү нээлт нь амьтадтай хүний хэлээр ойлголцох буюу “animal-computer interaction” гэж нэрлэгддэг шинжлэх ухааны шинэхэн салбарт маш том алхам болсон юм.
Уг төхөөрөмж нь нохойд өмсүүлэх зориулалттай хантааз хэлбэртэй аж. Хэрэв нохойн эзэнд ямар нэгэн аюул учирч, осолд орсон тохиолдолд нохой бусдаас тусламж хүсэхээр очихдоо хантаазад бэхлэгдсэн татуургыг татахад “Манай эзэн танаас тусламж хүсэж байна. Та надтай хамт явна уу” гэх аудио тоглуулдаг байна.
Эрдэмтэд уг төхөөрөмжийг хамгийн түрүүнд ой ухаан нь самуурах эмгэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амь насыг аврахад ашиглагдах боломжтой гэж үзэж байгаа аж. Мөн сургуулилттай аврагч, эрэн хайгч, үнэрч нохдод байршил тогтоогч, тусламж дуудагч хантааз зүүлгэснээр нуранганд дарагдсан болон алга болсон хүүхдийг эсэн мэнд олоход туслах боломжтой юм.
Мөн эрдэмтэд цаашид хүний сэтгэл хөдлөл, аж байдал, эрүүл мэндэд учирсан аюулыг мэдэрч чаддаг гэж тооцогддог морь, үхэр зэрэг бусад амьтад дээр туршихаар төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, уг төхөөрөмж нь хөдөө хэрээ морь унаж яваад унаж бэртсэн, эсвэл малаа хариулж яваад шуурганд төөрсөн хүнийг амьтад зүүлгэсэн байршил тогтоогчоор нь эсэн мэнд аврах, эрэн хайх боломжтой юм.
Эх сурвалж: National Geography