Wednesday, July 2, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

“Тангадын Галсан бол хоёр зуун дамжсан Монголын утга, соёлын төлөөлөл юм”

Govi-Altai by Govi-Altai
2022-02-26
in Технологи
0
“Тангадын Галсан бол хоёр зуун дамжсан Монголын утга, соёлын төлөөлөл юм”
0
SHARES
1
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн Тангадын Галсангийн 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Тэрбээр их утга зохиолын ертөнцөд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэхээсээ өмнө “Өнөр хүний зүрх”, “Үртэй хүний сэтгэл”, Өссөн нутгийн хур”, “Үлэмж хайрын дуулал” зэрэг бүтээлээрээ дуулиан тарьж, “Үүл нүүсэн хөх тэнгэр”, “Үндэс сүлжсэн хөх судар” нэртэй ботиудаараа Ардын уран зохиолч цолыг хүртэж байв. Тухайн үед утга зохиолын нэрт судлаач, шүүмжлэгч Х.Сампилдэндэв, Төрийн шагналт, доктор Д.Цэнд, Д.Галбаатар нар түүний бүтээлийг “Яруу найргийн төрөлд шинэ үзэгдэл боллоо” хэмээн шүүмж бичсэн байдаг. Тэр байтугай В.Инжиннашийн романуудыг эх хэлэндээ орчуулсан Оросын эрдэмтэн Лида Скородумова “Жирмийн сүлжээ бол Оросын четверостыши биш, Дорнын рубай биш, Төвдийн “Субашид” биш, онхи өөр бүтэцтэй яруу найргийн шинэ төрөл зүйл” хэмээн тэмдэглэж байв.Түүний 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хоёр салбар хуралдаанаар өрнөж 14 судлаач илтгэл хэлэлцүүллээ. Эрдэмтэн, судлаачдын байр суурийг хүргэе.

С.Байгалсайхан: Монгол соёлын дархлааны төлөө тэмцэгч юм

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

/УБИС-ийн багш, доктор/

Монголын уран зохиолын хойморт суугч ноён оргилуудын нэг Тангадын Галсан гуайн 90 насны ой тохиож байна. Ер нь бол төрсөн өдрөө хоёрдугаар сард тэмдэглэдэг юм байна лээ. Насных нь ойд зориулж нэлээн том хэмжээний эрдэм шинжилгээний хурал хийлээ. Нэг талаас Т.Галсан гуайн уран бүтээлийн тайлан мэт харагдавч, нөгөө талаас ХХ зууны төгсгөл XXI зууны эхэн үеийн Монголын утга, соёлын түүхийг харуулах тайлан хурал болж байна гэж ойлгож болно. Яагаад гэвэл, Т.Галсан гуай яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, орчуулга, тайз, дэлгэцийн бүтээл, хүүхдийн зохиол, сэтгүүл зүйн чиглэлээр бүх л талаар маш олон бүтээл туурвисан учраас тийм төлөөлөл болж чадахуйц хүн юм. Хоёрдугаарт, соён гэгээрүүлэхийн төлөө, монгол хэлний дархлаа, монгол соёлын дархлааны төлөө тэмцдэг, монгол хэл бичгийн талаар төрийн бодлогод оролцох, хувь нэмрээ оруулах, ард түмний хэлийг дуулгах асуудлаар их тэмцдэг. Тэгэхээр энэ бүгдийг нь харуулсан 14 илтгэл хэлэлцэгдлээ. Энэ бол Монголын утга, соёлын шинэ цагийн түүхийн нэг хэсэг, тайлал юм.

Г.Галбаяр: Яруу найргийн шинэчлэл хийсэн цөөхөн хүний нэг

/МУИС-ийн багш, доктор/

-Т.Галсан гуай маш олон жил, миний мэдэхээр Монголын уран зохиолд хамгийн олон жил уран бүтээл туурвисан зохиолч. Үндсэндээ 1962 онд анхны шүлгийн түүвэр нь хэвлэгдсэн гэж манай судлаачид үздэг. Гэхдээ Т.Галсан гуай өөрөө бол ингэж үздэггүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл Баянхонгор аймгийн Заг сумын бага сургуулийн сурагч байхад нь ангийнх нь багш Догьбат гэдэг хүн өөрийнх нь “Товч”, “Ботго” тэргүүтэй 12 орчим шүлгийг нь үдэж наагаад бусад ангиудад үлгэр дууриал болгож, сургуулиар явуулж сурталчилж байсан гэдэг. Үүнийгээ Т.Галсан гуай өөрийн анхны шүлгийн түүвэр гэж үздэг. Тэр цагаас өнөөдрийг хүртэл уран бүтээл бичиж байгааг авч үзвэл маш олон жил уран бүтээл туурвиж байгаа хүн юм.

Түүний уран бүтээл Монголын уран зохиолын олон төрөл зүйлийг хамардаг. Хамгийн том нь яруу найргийн төрөл зүйлээр бичдэг. Яруу найраг дотроо яруу найргийн шинэчлэл хийсэн цөөхөн хүмүүсийн нэг. Шинэчлэл хийсэн гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ гэхээр Монголын уран зохиолд байх дөрвөн мөрт шүлгийн хөгжил, хувьсгал дотор өөрийн гэсэн цоо шинэ шинэчлэл хийсэн.

Тэр шинэчлэлийг юугаар хийсэн юм бэ гэвэл “Жирмийн сүлжээ” гэдэг дөрвөн мөрт шүлгээр хийсэн. Түүнийг нь олон хүн судалсан. Миний хувьд судлаачдын судалгаанд тулгуурлан “Жирмийн сүлжээ” дөрвөн мөрт шүлгүүдийн гол онцлог нь юу вэ, туурвил зүйнх нь онцлог юу вэ, шинэчлэл гээд үзээд байгаа нь юу вэ гэдгийг уран зохиолын судалгааны арга зүй, онолын үндэслэлтэй авч үзэж тайлж тайлбарласан илтгэл хэлэлцүүллээ.

Ш.Хишигсүрэн: Т.Галсан гуай өөрөө том судлагдахуун

/Соён гэгээрүүлэгч TV-ийн захирал, сэтгүүлч/

XX болон XXI зууны гайхамшигтай соён гэгээрүүлэгч Монголын нэгэн зууныг чимж амьдарлаа. Өнөөдөр 90 насны индэр дээр түүний оюун санаа цэл залуухан байна, тэр нь ер бусын санагдаж байна. Өнөөдөр ч эрч хүчээ алдаагүй, бараг хувь хүний физиологийн онцлог нууц нь юу юм бол гэж бодогдохоор. Бидний ээж аав, эмээ өвөө ийм өндөр наслахад ямаршуу байдаг билээ. Тэгэхээр энэ бол юуны өмнө гайхамшиг.Энэ онцлог, нууцыг бид анзаарч харах хэрэгтэй байх. Тэр дундаас Монголын гайхамшигт үгсийн сангийн хамаг соруудтай ноцолдсон, энэ мэдээж хэцүү, асар том сорилт. Үүнийг зориглож авч явж, гардаж хийсэн хүн, судлаач цөөхөн байдаг. Түүнийгээ шинэ үеийнхэнд өв болгон үлдээж байгаа нь өөрөө бас агуу юм.

Бие хэврэг ч билэг мөнх оюун санааны ертөнцөд амьдралын тод мөрөө үлдээлээ. Монголын оюун санааны нэг ноён оргил өнөөдөр ануухан дээрээ энэ сайхан эрдэм шинжилгээний хурлаа хийж, өөрийнхөө онол бүтээлийг эрдэмтэд хэрхэн дүгнэж байгааг харж сууна гэдэг өөрийнх нь хувьд ч бахархалтай юм.

Ойрын үед бие нь чилээрхүү. Хүндхэн хагалгааны ард гарсан. Бид дандаа хэн нэгний араас нь харуусч, ингэх байсан, тэгэх байсан юм гэж гоншигонож суух биш, өөрийг нь тэргүүн эгнээндээ суулгаад хамт сууж уран бүтээлийг нь дүгнэж цэгнэнэ гэдэг аль аль талдаа сайхан байна. Соён гэгээрлийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан нэгэн зууны гайхамшигтай хүмүүний судалгаа гэдэг зөвхөн энэ хурлаар тогтохгүй. Цаашид Тангадын Галсан судлал гэж том судалгаа гарч ирнэ.

П.Яньдий: Хүүрнэл зохиолын том төлөөлөгч

/МУБИС-ийн багш, доктор/

-Түүний хүүрнэл зохиолыг академич Х.Сампилдэндэв дөрөв ангилж үзсэн байдаг. Миний дэвшүүлж байгаа санаа тэрхүү дөрвөн хэсэг, хөрөг найруулал, дурсамж, дуртатгал, шог, өгүүллэг, кино тууж дээр нэмж эссэ хэмээх төрөл жанр түүний уран бүтээл, ялангуяа сүүлийн үеийн уран бүтээлд нь голлох байр суурийг эзэлж байна гэж үзсэн.

Хоёрдугаарт, түүний хүүрнэл зохиолд сонины бичвэрийн төрлүүд их ажиглагддаг. Нийтлэл, найруулал, тэмдэглэл, хөрөг гээд. Эдгээрийг ажиглахад тухайн цаг үедээ уран яруу нийтлэлийн төрлийг хөгжүүлэхэд өөрийн уран бүтээлээ зориулсан. 1970-аад оны нийтлэл, бүтээлүүдээс энэ нь тодорхой харагддаг. Хүүрнэл зохиолын төрөлд орох бас нэг төрөл нь шог өгүүллэгүүд юм. Орчин үеийн Монголын уран зохиолд шог зохиолын олон том төлөөлөгч байдаг. Тэднээс Т.Галсан зохиолчийн зохиолын өнгө аяс нь өөртэйгөө холбоотой, өөрийн амьдралтай холбоотой эгэл жирийн зүйлийг бодитойгоор, хөнгөн инээдээр хошигнон дүрсэлсэн нь түүний уран бүтээлийн бусдаас ялгарах онцлог юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Previous Post

Жоли охиныхоо хамт Камбожид амарч байна

Next Post

Гэрийн нөхцөлд үсээ арчлах 5 маск

Next Post
Гэрийн нөхцөлд үсээ арчлах 5 маск

Гэрийн нөхцөлд үсээ арчлах 5 маск

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

3 years ago
Х.Цэвлээ: Монголын сэтгүүлзүй Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргилд хүрнэ

Х.Цэвлээ: Монголын сэтгүүлзүй Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргилд хүрнэ

3 years ago
Бар жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе аян

Бар жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе аян

3 years ago
1,200,615 ширхэг хувьцаа арилжжээ

1,200,615 ширхэг хувьцаа арилжжээ

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In