Friday, June 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Арвайтай аарц буцалгах жор /Аарц нь махнаас илүү уураг агуулдаг/

Govi-Altai by Govi-Altai
2022-02-15
in Технологи
0
Арвайтай аарц буцалгах жор /Аарц нь махнаас илүү уураг агуулдаг/
0
SHARES
4
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Аарц нь сүүн бүтээгдэхүүн дотроо кальцийн агууламж хамгийн өндөртэй, махнаас их уураг агуулдаг, олон төрлийн амин дэмээр баялаг бүтээгдэхүүн юм. Үүнийг өвөг дээдэс маань маш сайн мэддэг байсан учраас аарцыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг хичээдэг байжээ. Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч вирус, нянгийн халдвараар үүсэх томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Иймд дархлаагаа сайжруулах тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай.

Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг.Түүний хуурай бодисын 50 хувь нь уураг байдаг. Ялангуяа Казейн хэмээх үл орлогдох амин хүчлээр баялаг уураг агуулдаг / нянгаас хамгаалах Т-эс бий болоход оролцдог/ бөгөөд цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.

Мөн С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулж байдаг.

Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Ингэснээр дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е,аминдэмээр баяжуулах боломжтой.

Аарцыг сүрьеэ, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.

100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци агуулдаг.

Сүү цагаан идээг хэрэглэхдээ махан хоолноос 2-3 цагийн өмнө, эсвэл дараа нь хэрэглэх нь тохиромжтой.

Аарц – булчингийн масс нэмэх шилдэг хүнсний нэг.  Зөвхөн 150 грамм аарц гэхэд л танд 22 грамм уураг өгнө. Аарц нь “хурдан” болон “удаан” задрах уургийн хослолтой байдгаараа үнэлж баршгүй.

Арвайтай аарц буцалгах

  • Аарц 500 гр
  • Арвай 100 гр
  • Арвайн гурил 2 хоолны халбага
  • Шар тос 1хоолны халбага
  • Ус 3л
  • Давс бага зэрэг

1. Арвай будаагаа усанд угааж зайлсныхаа дараа хуурайгаар нь халаасан хайруулын тавганд хийн алтан шаргал болтол нь хуурна.Аарцаа хүйтэн усанд хийж зөөлөн галан дээр задартал нь самраад арвайн гурилаа хийж байнга хутган буцалгана.
2. Арвайн гурилыг улаан буудайн гурилаар орлуулсан ч болно. Буцалж эхэлсний дараа хуурсан арвайгаа хийж зөөлөртөл нь дунд зэргийн гал дээр чанаад гал дээрээс аван шар тос, бага зэргийн давс хийж саваа таглан хэдэн минут амраана.

Энэ хоол нь нүүдэлчин монголчууд өвөл хүйтний улиралд алдагдсан хүч тамираа нөхөн сэлбэхэд зориулан хэрэглэж ирсэн энгийн бөгөөд илчлэг идээнүүдийн нэг билээ.

Previous Post

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2022.02.15/

Next Post

Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгов

Next Post
Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгов

Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгов

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг Ерөнхий сайд онцлов

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг Ерөнхий сайд онцлов

2 years ago
Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана

2 years ago
2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 20-НООС 07 ДУГААР САРЫН 24-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 20-НООС 07 ДУГААР САРЫН 24-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

3 years ago
Сар шинийн барилдаанд начин Д.Тамир түрүүллээ

Сар шинийн барилдаанд начин Д.Тамир түрүүллээ

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In