Sunday, July 6, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Х.Цэвлээ: Монголын сэтгүүлзүй Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргилд хүрнэ

Govi-Altai by Govi-Altai
2022-07-07
in Технологи
0
Х.Цэвлээ: Монголын сэтгүүлзүй Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргилд хүрнэ
0
SHARES
1
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл, нийтлэлч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Хорлоогийн Цэвлээд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Тэрбээр, Монголын Радио, телевизийн Улсын хорооны дарга бөгөөд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн захирлаар 1990 онд ажиллаж байсан, Монголын сэтгүүлзүйн их мастер, нэрт зүтгэлтэн юм.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Энэ үеэр түүний сэтгэгдлийг сонсвол, “Сэтгүүлзүйнхээ нэрээр төрийн дээд шагнал хүртсэндээ баяртай байна. Өнөөдөр сэтгүүлзүйн салбараас Г.Чулуунбат, Ш.Гүрбазар, Г.Отгон нарын олон хүн шагнуулжээ. Ер нь сэтгүүлзүйд хандах Монголын ард түмний хандлага өөр болж байгаа юм болов уу. Уншдаг, сонсдог, ойлгодог, сэтгүүлзүйгээ хүндэтгэдэг болжээ. Монголд хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүй Монголын ард түмнийг төдийгөөс өдий хүртэл хөтөлж явсан. Цаашдаа хөтөлсөөр Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргилд хүрэх юм гэж ойлгож байна. Үүнд миний зүтгэл байсан байх” гэв.

Мөн тэрбээр, МОНЦАМЭ-д бага хугацаанд ажиллаж байсан хэмээн даруухнаар өгүүлээд, МОНЦАМЭ сэтгүүлзүйд томоохон үүрэг гүйцэтгэсэн, ялангуяа мэдээ мэдээллийн тал дээр би их юм сурсан хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Түүнийг төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Балхаажав нарын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын ахмадууд, залуу үеийн төлөөлөл, МОНЦАМЭ агентлагийн удирлага хүлээн авч хүндэтгэл илэрхийлэн баяр хүргэв. 

Тэрбээр улс, эх орныхоо төлөө 74 жил хүчин зүтгэхдээ 66 жилийг хэвлэл мэдээллийн салбарт зориулж, өдөр тутмын хэвлэл болон радио, телевизийн байгууллагын бодлогын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвин, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэх, радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн, ажил хөдөлмөр, бүтээлч санаачилга, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.

Previous Post

Ямар ч хэмжээний гэрэлтэй орчинд унтах нь таргалалт, чихрийн шижин зэрэг эрүүл мэндийн асуудал үүсгэдгийг тогтоожээ

Next Post

NASA-ийн тэргүүн: Хятад сарыг өөрийн эзэмшил хэмээн зарлаж магадгүй

Next Post
NASA-ийн тэргүүн: Хятад сарыг өөрийн эзэмшил хэмээн зарлаж магадгүй

NASA-ийн тэргүүн: Хятад сарыг өөрийн эзэмшил хэмээн зарлаж магадгүй

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

ХҮНД НӨЛӨӨЛӨХ ӨНГӨНИЙ НӨЛӨӨЛӨЛ

ХҮНД НӨЛӨӨЛӨХ ӨНГӨНИЙ НӨЛӨӨЛӨЛ

3 years ago
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах түүнд авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах түүнд авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

3 years ago
Ч.Болортуяа: Засгийн газар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоохгүй байхаар шийдсэн

Ч.Болортуяа: Засгийн газар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоохгүй байхаар шийдсэн

3 years ago
Жоли охиныхоо хамт Камбожид амарч байна

Жоли охиныхоо хамт Камбожид амарч байна

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In