Saturday, June 21, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Мексикийн хар тамхины наймаа, авлигын асуудлыг сурвалжилсан хоёр сэтгүүлчийг хөнөөжээ

Govi-Altai by Govi-Altai
2022-01-27
in Технологи
0
Мексикийн хар тамхины наймаа, авлигын асуудлыг сурвалжилсан хоёр сэтгүүлчийг хөнөөжээ
0
SHARES
1
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Дайн мөргөлдөөн болоогүй, энх тунх газар боловч сэтгүүлчдийн хувьд дэлхийн хамгийн аюултай газар гэгддэг Мексик Улсад хамгийн сүүлийн байдлаар Маргарито Мартинес Эскүйвэл, Хосе Луи Гамбоа нар хүний гарт амь эрсэдсэн байна.https://www.facebook.com/v8.0/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2734596b97a48%26domain%3Diaac.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fiaac.mn%252Ff22690c3a148b18%26relation%3Dparent.parent&container_width=806&href=https%3A%2F%2Fiaac.mn%2Fpost%2F104301&locale=en_US&sdk=joey

Маргарито Мартинес Эскүйвэл нь эрүүгийн хэргийн сурвалжлагч, зурагчин юм. Тэрээр гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхэнтэй хамтран ажилладаг байсан. Түүнийг Даваа гарагийн үдийн үед гэрийнх нь ойролцоо буудан хөнөөжээ.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

“Харамсалтай нь би юу ч хийж чадсангүй” хэмээн түүний эхнэр ВВС, Лож анжелес Таймс, Вашингтон пост зэрэг хэвлэлийнхэнд ярьсан байна.

Хосе Луи Гамбоа үүнээс 7 хоногийн өмнө Веракрус мужид алагдсан юм.Тэрээр Инфорежио цахим сайтын захирал байсан юм. Гамбоа нь өнгөрсөн жил Засгийн газар, төрийн байгууллагууд хууль бус хар тамхи, мансууруулах бодис наймаалагчидтай тэмцэхийн оронд “томоохон гэмт хэргийн картелиуд”-ын гар хөл болж буйг шүүмжилж байсан юм. Амь үрэгдэхээсээ хоёр хоногийн өмнө тэрээр хар тамхины наймааны бүлэглэлүүдийн нөлөө бүхий удирдагчид хандан Твиттер хуудсаар дамжуулан “олон жилийн цуст мөргөлдөөнийг зогсоох”-ыг уриалж байжээ.

Сэтгүүлчдэд дэлхийн хамгийн аюултай бүс нутаг гэгддэг Мексикт өнгөрсөн жил есөн сурвалжлагч алагдсан ба дөнгөж он гараад хоёр сэтгүүлч амь үрэгдсэнд гашуудал, эгдүүцэл төрүүлээд байна.

Мексикийн зарим газар сэтгүүлчид хулгайлагдах, алуулах зэргээс маш ихээр айдаг тул өөрийг нь төрөл төрөгсөд танихад хялбар байлгах үүднээс шүдний хэвийг хийж хөргөчнийхөө хөлдөөх хэсэгт үлдээдэг байна.

“Дөнгөж оны эхэнд сэтгүүлчдийг хөнөөсөн аллагууд ойрхон үйлдэгдсэнд үнэхээр цочирдож байна” хэмээн “Сэтгүүлчдийг хамгаалах хороо”-ны төлөөлөгч Жан Альберт Хутсэн онцлов.

Мартинес нь тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор 2018 онд сонгогдсоноос хойшх амь үрэгдсэн 29 дэх сэтгүүлч юм. Мартинес нь хорь гаруй жилийн хугацаанд хил орчмын аюулгүй байдлын асуудлыг сурвалжилдаг байсан бөгөөд өдөр тутмын Зета сонинд ажиллаж байжээ.

Эх сурвалж:АТГ

Previous Post

Үдийн хоолны саванд хахуулийн мөнгө хийдэг байсныг Хятадын телевизээр гаргасан нь олон сая хүний анхаарлыг татав

Next Post

Өнгөрсөн жил хорт хавдрын улмаас 4411 хүн нас баржээ

Next Post
Өнгөрсөн жил хорт хавдрын улмаас 4411 хүн нас баржээ

Өнгөрсөн жил хорт хавдрын улмаас 4411 хүн нас баржээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Боловсролын өдөрлөгт 2000 гаруй сурагч хамрагдав

Боловсролын өдөрлөгт 2000 гаруй сурагч хамрагдав

2 years ago
Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 605 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 605 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

3 years ago
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

1 year ago
ОХУ-аас гарч байгаа компаниудыг Казахстанд урилаа

ОХУ-аас гарч байгаа компаниудыг Казахстанд урилаа

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In