Арван долоодугаар жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж Говь-Алтай аймгаас арван малчин Улсын аварга цол хүртлээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Говь-Алтай аймгаас тодорсон өнөө жилийн Улсын аварга малчдыг нэрлэвэл,
-Баян-Уул сумын Хүйсийн говь багийн малчин Ш.Батболд
-Бугат сумын Биж багийн малчин Р.Ширчиннямаа
-Дарив сумын Жавхлант багийн малчин Н.Батболд
-Халиун сумын Чацран багийн малчин Б.Бум-Эрдэнэ
-Тайшир сумын Далан багийн малчин Б.Мөнхзаяа
-Тонхил сумын Тамч багийн малчин С.Мөнхбат
-Чандмань сумын Талын шанд багийн малчин Д.Гүнчиг
-Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн малчин Ц.Өрнөхбуян
-Шарга сумын Хамтын хүч багийн малчин П.Энхбаатар
-Эрдэнэ сумын Өлзийт багийн малчин Ц.Батболд нар хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, Монгол Улсын аварга малчин цол хүртэв.