Friday, June 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

БНХАУ нүүрсний импортын татварыг тэглэсэн нь зөвхөн ОХУ-д ашигтай

Govi-Altai by Govi-Altai
2022-04-29
in Технологи
0
БНХАУ нүүрсний импортын татварыг тэглэсэн нь зөвхөн ОХУ-д ашигтай
4
SHARES
2.9k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс ирэх тавдугаар сарын 1-ээс бүх төрлийн нүүрсний импортын татварыг тэглэх шийдвэр гаргалаа.

Манай урд хөрш антрацит болон коксжих нүүрсний импортод 3 хувь, эрчим хүчний бусад нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулдаг. Харин дээрх шийдвэрийн дагуу нүүрсний импортын татварыг 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл тэглэх аж.

БНХАУ-ын Сангийн яамны пүрэв гаригт хийсэн албан ёсны мэдэгдэлд “Эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал болон хүнд үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлтийг хангах” зорилгоор нүүрсний импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан” гэжээ. Өөрөөр хэлбэл, Бээжин нүүрсний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлж, үнэ буруулах бодлогын арга хэмжээ авч эхэлсэн байна.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Гэвч зах зээлийн шинжээчид нүүрсний импортын татварыг тэглэх энэхүү алхам нь зөвхөн ОХУ-д ашигтай гэж харж байгаа юм.

Учир нь,  дээрх шийдвэрээс үл хамааран тус улсын эрчим хүчний нүүрсний гол эх үүсвэр болох Индонез, коксжих нүүрсний гол нийлүүлэгч болох Австрали улсын нүүрсийг импортын татвараас аль хэдийн чөлөөлсөн байдаг. Тиймээс Индонезын нүүрсний хувьд үнийн өөрчлөлт огт гарахгүй гэсэн үг.

Мөн Бээжин хэдий өнгөрсөн аравдугаар сараас далайн боомтууд дээр гацаад байсан Австралийн нүүрсийг оруулж эхэлсэн ч 2020 оны сүүлээр тогтоосон албан бус хориг хүчин төгөлдөр үргэлжилсэн хэвээр байгаа юм.

Харин Монгол Улсын хувьд ковидын хязгаарлалт, хилийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний нийлүүлэлт хэвийн түвшинд ч хүрч чадахгүй хэвээр байна. Тухайлбал, манай улс 2022 оны эхний гурван сард БНХАУ-д 2.52 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62.18 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тэгвэл ОХУ өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Украинд эзлэн түрэмгийлж, барууны орнуудын хориг арга хэмжээнд орсноор Москвагийн хувьд БНХАУ бараг цорын ганц нүүрсний экспортын зах зээл болж үлдсэн. Мөн ОХУ өнгөрсөн онд БНХАУ-д 10.7 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Улмаар манай хойд хөрш Хятадын нүүрсний импортын зах зээлд Монгол Улсын араас хоёрт эрэмбэлэгдэх болсон. Хамгийн сүүлд, лхагва гаригт ОХУ-ын Нижеленинское болон БНХАУ-ын Тунжиан боомтыг холбосон хос цариг бүхий Амур мөрний төмөр замын гүүр ашиглалтад оруулаад байна.

Previous Post

ОХУ Японы Элчин сайдыг хөөгөөгүй

Next Post

Геронтологи гэж юу вэ?

Next Post
Геронтологи гэж юу вэ?

Геронтологи гэж юу вэ?

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Бооёогийн охин Амин-Эрдэнэ нvцrэлж тaчaaнгуй төрхөөрөө ГАЙХУУЛАВ

Бооёогийн охин Амин-Эрдэнэ нvцrэлж тaчaaнгуй төрхөөрөө ГАЙХУУЛАВ

3 years ago

Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Баян-Агт суманд орон нутгийн төсвийн 80 сая төгрөгийн техникийг гардуулан өглөө.

3 years ago

Women in Politics: Urgency of Quota System For Women In Regional Elections

2 years ago
​ОХУ: Польш, Болгарт нийлүүлэх байгалийн хийн экспортоо зогсоолоо

​ОХУ: Польш, Болгарт нийлүүлэх байгалийн хийн экспортоо зогсоолоо

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In