Wednesday, July 2, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Чихэр өвс

Govi-Altai by Govi-Altai
2022-04-29
in Технологи
0
Чихэр өвс
0
SHARES
6
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23
Чихэр өвс (Licorice Root )

     Эрүүл мэндийн болоод гоо сайхны үнэт ургамал чихэр өвсийг хүн төрөлхтөн 4000 жилийн өмнөөс хэрэглэж иржээ. Дорно дахины анагаах ухаанд чихэр өвсийг нунтаг, өтгөн хуурай, ханд, шүүс хэлбэрээр өргөн хэрэглэж ирсэн ба жишээлэхэд Монголын уламжлалт анагаах ухаанд 60 гаруй тангийн найрлаганд ордог юм. Орчин үед илүү нарийн судлагдсанаар дэлхийн томоохон улс орнуудад гоо сайхны эмчилгээнд түлхүү ашиглаж байгаа "үнэт" орц юм. 

Буурцагтны овогт багтах уг эмийн ургамал дэлхий дээр нийт 13 зүйл ургадаг, түүний 5 зүйл нь Монголд ургах бөгөөд Урал чихэр өвс илүү тааралдана. Олон наст ургамал бөгөөд маш хүчирхэг үндэсний системтэй тул элсийг тогтоон баригч юм. Эмийн түүхий эд болох үндэс нь газар доор маш бүдүүн урт ургадаг. Үндэс нь чихэрлэг амттай учир чихэр өвс гэж нэрлэгдэх болжээ. Чихэр өвс нь нүүрс ус, эрдэс бодис, биологийн идэвхит нэгдлүүдийг агуулдаг ба мөн түүнчлэн тритерпент сапонин буюу глицириззиний хүчил, флавонойдууд, гликозидтой төстэй бодисыг өөртөө агуулдаг. Энэ нь организмыг сэргээн засах, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Чихэр өвс нь эстрогений идэвхжлийг дэмжих, эм бэлгийн дааврын нийлэгжилтэнд таатай нөлөө үзүүлдэг тул эмэгтэйчүүдийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ач тустай.

Эмчилгээнд

 Чихэр өвсний үндэс нь амьсгалын замын системийг цэвэрлэж, астам, бронхит зэрэг хамар хоолойн үрэвслийг дарж, элэг цэвэрлэж, биеэс хорыг гадагшлуулдаг. Мөн Америкын хүнсний эрүүл ахуй нийгмлэгээс (FDA) гаргасан сүүлийн үеийн судалгаагаар ходоодны шархыг эмчилж, хоол боловсуулах явцыг хурдасгаж, шар бадганын хөөрлийг бууруулж, хавдарын эсийн хуваагдлыг багасгадаг нь судалгаагаар батлагдсан байна.
 
Гоо сайханд

- Чихэр өвсний бэлдмэл нь гоо сайхны болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд их хэмжээгээр агуулагдах болсон ба сүүлийн үед хэдийнээ та бидэнд танил болсон нүүрний олон төрлийн цайруулах, чийгшүүлэх тарилгуудын найрлаганд чихэр өвсний үндэс агуулагддаг ажээ.
- Арьсны өнгийг сэргээж цайруулна.
- Сэвх толбыг бүдэгрүүлнэ.
- Арьсны тослогийг багасгаж, балансийг тэнцвэржүүлнэ.
- Арьсны үрэвсэл, батгашилтыг багасгана.
- Арьс хуурайшилт, загатнаа болон улайлтыг арилгана.
- Арьсны түлэгдэлтийг хурдан хугацаанд эмчилнэ.
- Арьсыг чийгшүүлж өгнө.
- Нүдний доод зовхины харлалтыг (ядаргаа, нойргүйдлээс үүссэн) багасгана. 

Үсэнд

Чихэр өвс нь хуйханд маш сайн тэжээл өгч үс уналтыг зогсоож, үс ургалтыг дэмжиж өгдөг. Орчин үед үс арчилгааны бүтээгдэхүүн болох шампунь, тэжээлийн тос, ангижруулагчийн найрлаганд ордог ба хагтах болон хуйхны үрэвсэлийг арилгахад чихэр өвсний үндсийг өргөн хэрэглэдэг болсон. 

Previous Post

Геронтологи гэж юу вэ?

Next Post

Хатиг гэж юу вэ?

Next Post
Хатиг гэж юу вэ?

Хатиг гэж юу вэ?

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Сүнээгийн хойд аав халхын цуут атаман Оюунбилэгийн Тамир нac бapжээ

Сүнээгийн хойд аав халхын цуут атаман Оюунбилэгийн Тамир нac бapжээ

3 years ago
Японы Хүүхдийг Ивээх Сангаас төслийн үр дүнгээ тайлагнав

Японы Хүүхдийг Ивээх Сангаас төслийн үр дүнгээ тайлагнав

1 year ago
НОБГ: Хориглосон материал хэрэглэсэн эсэхийг одоо хэлэхэд эрт байна

НОБГ: Хориглосон материал хэрэглэсэн эсэхийг одоо хэлэхэд эрт байна

3 years ago
Малчид мал, амьтны халдварт өвчний талаарх сургалтад хамрагдав

Малчид мал, амьтны халдварт өвчний талаарх сургалтад хамрагдав

1 year ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In