Wednesday, July 16, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

НОБГ: Хориглосон материал хэрэглэсэн эсэхийг одоо хэлэхэд эрт байна

Govi-Altai by Govi-Altai
2022-03-07
in Технологи
0
НОБГ: Хориглосон материал хэрэглэсэн эсэхийг одоо хэлэхэд эрт байна
0
SHARES
4
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Нийслэлд сүндэрлэх орон сууцны тоо жилээс жилд өсөж байна. Гэсэн хэдий ч өдөр ирэх тусам орон сууцны үнэ нэмэгдэж, иргэд худалдан авч хүчрэхгүйд хүрээд буй. Өндөр үнэтэй орон сууцнууд аюулгүй байдлын стандарт, шаардлагыг хангаж байна уу гэдэг эргэлзээ дагуулж байна. Тухайлбал өчигдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатсан. Тус галыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтай үүрэг гүйцэтгэж унтраасан юм.

Нийслэлд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнуудад “Барилгын норм ба дүрэм 21-01-01, 21-01-02-т галд тэсвэржилтийн нэг, хоёрдугаар зэрэглэлийн барилгын гадна дулаалгыг галд шатдаг буюу галд тэсвэрлэн шатдаг бодис, материалиар хийхийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл шинээр баригдаж буй орон сууцнууд тус дүрмийг мөрдөхгүй, зөвшөөрөгдөхгүй материал ашиглаж байна уу? Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяагаас тодрууллаа.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Тэрээр “Барилгын дулаалгын хөөснүүд олон янз байдаг. Үүнээс зармыг нь хэрэглэхийг зөвшөөрч, зармыг нь зөвшөөрдөггүй. Нийслэлийн онцгой байдлын газарт барилгын гадна фасат, дулаалгад гал гарлаа гэдэг дуудлага хэд хэд бүртгэгдсэн. 2022 он гарснаас хойш барилгын гадна талд гарсан томоохон гал түймэр бол өчигдрийнх байлаа. ОБЕГ болон НОБГ-ын барилгын хяналтын байцаагч нар тухайн барилгыг улсын комисс хүлээж авахаас өмнө барилгын зураг төслийг хянадаг. Ингэхдээ гал тэсвэржилтийн зэргийн шаардлагыг хангасан шатдаггүй материалаар дулаалга, хашлага хийц хийхийг зөвшөөрдөг юм. Тэгээд ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс гадна дулаалгын хөөс фасадын хөөсний шинжилгээг хүргүүлэн авч, үүний дагуу шатдаггүй материалыг хэрэглэнэ гэж дүгнэлтдээ тусгаж өгдөг. Өчигдөр шатсан барилгын тухайд хоригдсон материал хэрэглэсэн эсэхийг одоо хэлэхэд эрт байна.

Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах ангиуд 9-10 давхар орчимд ажиллах боломж бий. Гал унтраас нисдэг тэрэг байхгүй. Өчигдөр өндөр дөвхруудад гал сөнөөгч нар орж ажилласан. Галын шалтгаан нөхцлийг тодорхойлохоор ажиллаж байна” гэлээ.

Previous Post

Эмэгтэйчүүд өрхийн орлогын 43.4 хувийг бүрдүүлдэг

Next Post

Төмөр замаар 1.9 сая тонн ачаа тээвэрлэжээ

Next Post
Төмөр замаар 1.9 сая тонн ачаа тээвэрлэжээ

Төмөр замаар 1.9 сая тонн ачаа тээвэрлэжээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Энэ хичээлийн жилд 969 үндсэн багш ажиллаж байна

Энэ хичээлийн жилд 969 үндсэн багш ажиллаж байна

2 years ago
Агаарын тээвэрлэлт 2.3 дахин нэмэгдлээ

Агаарын тээвэрлэлт 2.3 дахин нэмэгдлээ

3 years ago
Тяньжинд Монголын импортын 4500 гаруй чингэлэг байна

Тяньжинд Монголын импортын 4500 гаруй чингэлэг байна

3 years ago
ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан газар дээрээ нас баржээ

ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан газар дээрээ нас баржээ

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In