Friday, June 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Витилиго буюу арьс цайх өвчин

Govi-Altai by Govi-Altai
2022-04-30
in Технологи
0
Витилиго буюу арьс цайх өвчин
0
SHARES
6
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Арьсны өнгө өөрчлөгдөж цайвар цагаан өнгөтэй болохыг витилиго буюу арьс цайрах өвчин гэдэг. Арьсны аль ч хэсэгт цайж болно. Витилиго нь арьсны өвчин эмгэгүүд дундаас хүмүүст түгээмэл тохиолдох болсон. Ялангуяа бага насны хүүхдүүд уг өвчинд өртөх нь элбэг. Гар, хөл, нүүр, нуруу, үс, амны дотор тал бүр нүдний өнгө ч өөрчлөгдөн цайрах боломжтой.

Хүний арьс, үс, нүдний өнгийг меланин хэмээх будагч бодис агуулсан меланоцит эс зохицуулдаг. Уг эс устах эсвэл ажиллагаагүй болсноор арьс цайрах өвчин үүсдэг.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Ихэвчлэн бараан арьстай хүмүүст тохиолддог. Арьс нэгэнт цайрсан бол буцаад хэвийн байдалдаа орох боломжгүй юм.

Шалтгаан

Меланиныг бий болгох үүрэгтэй эсүүд үхсэнээс эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүйгээс арьсны өнгө өөрчлөгддөг. Улмаар өөрчлөгдсөн хэсгийн арьс цайрсаар цагаан өнгөтэй болно. Маш олон төрлийн шалтгаантай бөгөөд одоо ч дэлхий нийтэд шалтгаануудыг нь олж илрүүлэх судалгаа хийгдсээр байна.  Голлох хүчин зүйлс нь:

  • Дархлаа муудах
  • Удамшлын нөлөө буюу эцэг эхийн аль нэг нь арьс цайрах өвчтэй бол хүүхэд өвчлөх магадлалтай
  • Наранд хэт их ажилладаг байх
  • Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор
  • Химийн бодист хордох
  • Сэтгэл зүйн гаралтай буюу сэтгэл зүйн цочролд орох нь арьс цайрах өвчнийг үүсгэдэг.

Шинж тэмдэг

  • Арьсны зарим хэсэг цайрч, цагаан өнгөтэй болдог. Нарны гэрэл шууд тусдаг хэсгийн арьс эхэлж цайрдаг. Тухайлбал гар, хөл, нүүр, уруул гэх мэт.
  • Арьсны өнгө өөрчлөгдөх
  • Бага залуу насанд үс цагаарах, хөмсөг сормуус цагаарах, сахал цагаарах
  • Хамрын үс болон амны хөндийн өнгө өөрчлөгдөх
  • Суга, хүйс, бэлэг эрхтэн болон шулуун гэдэсний эргэн тойронд цагаарах г.м биеийн аль ч хэсэгт арьс цагаарах боломжтой.

Ямар төрлийн арьс цайрах өвчнөөс хамаарч өнгөний өөрчлөлт дараах байдлаар илэрдэг.

Биеийн олон хэсгээр – Энэ төрлийн витилиго нь биеийн хоёр талд ижил цайралт явагдах байдлаар ажиглагдана. Мөн биеийн бүх хэсгүүдээр тархаж, энд тэндгүй арьс цагаарч эхэлдэг. Жишээ нь: нэг нүдний доор цагаарсан бол нөгөө нүдний доор цагаарч эхлэх, хоёр суганы доор цагаарах гэх мэт

Биеийн нэг талд илрэх – Ихэвчлэн бага насны хүүхдэд 2-3 жилийн хугацаанд биеийн зарим хэсгүүдээр цагаарах бөгөөд цааш тархдаггүй.

Биеийн нэг хэсгээр ойр ойрхон цагаарах – Энэ төрлийн витилиго нь биеийн нэг хэсгээр ойр ойрхон арьс цайрах байдлаар илэрнэ. Жишээ нь: Нүдний ойролцоо, хацар, хүзүүн хэсгээр цагаарна. Маш ховор тохиолдолд цайрсан арьс хэвэндээ ордог.

Хүндрэл

Биеийн ил харагдах хэсгүүдэд арьс цайрснаар өөрөөсөө ичиж, санаа зовох, сэтгэл зүйн дарамтанд ордог. Мөн бие махбодын талаас дараах өвчлөлд өртөх эрсдэл бий болно.

  • Арьсны хорт хавдар тусах
  • Нүдний хүүхэн хараа үрэвсэж, цагаа унах
  • Сонсгол муудах
  • Арьс хуурайшиж, загатнах магадлалтай.

Оношилгоо

Хэрэв витилигогоор өвчилсөн бол арьсны үрэвсэл болон бусад өвчний шалтгаан байгаа эсэхийг мэргэжлийн эмчийн асуумжаар тодруулна. Нэмэлтээр,

  • Цусны шинжилгээ,
  • Харааны өөрчлөлт байгаа эсэхийг шалгах,
  • Сонсгол муудсан эсэхийг шалгах байдлаар өвчний шалтгааныг тодорхойлно.

Урьдчилан сэргийлэх

  • Амьдралын зөв хэв маягтай байх буюу шөнийн цагаар унтаж арьсаа амраадаг байх
  • Арьсаа элдэв химийн бодисоос хамгаалах
  • Элдэв гэрлийн туяанаас хол байх
  • Шивээс хийлгэхээс аль болох татгалзах
  • Стресс бухимдлаа зөв тайлж, сэтгэл санаа оль болох тайван байлгах
  • Зөв хооллох буюу шим тэжээллэг, дархлаа дэмжих хоол хүнс байнга хэрэглэх

Эмчилгээ

Арьс нэгэнт цайрсан бол маш ховор тохиолдолд буцаад хэвийн болдог. Тиймээс гол эмчилгээ нь цаашид арьсны цайралт нэмэгдэхээс сэргийлэх зорилготой юм. Сүүлийн үед гэрэл эмчилгээний аппаратаар эмчлэх болсон. Тухайн хүний арьсны цайралтын хэмжээ, тархалтаас шалтгаалж уг эмчилгээг нарийн заалттай хийдэг.

Мөн арьсны үрэвсэл дарах эм уух, витамин Д хэрэглэх, тосон түрхлэг түрхэх, дархлаа сайжруулах арга хэмжээ авна. Эдгээр эмчилгээнүүд үр дүнгүй бол туяа эмчилгээ хийдэг.  Зориулалтын туяа эмчилгээний машинаар цайрсан арьсыг гэрэл, лазер туяагаар шарах аргын эмчилгээ юм. Анхаарах зүйл нь эмчилгээний нөлөөгөөр арьс улайх, загатнах, хуурайших магадлал өндөртэй.

Туяа эмчилгээ төдийлөн үр дүн өгөхгүй бол мэс засал хийх боломжтой. Өнгө нь хэвийн арьсны хэсгээс эсүүдийг аван цагаарсан арьсанд хийж өнгийг сэргээх оролдлого хийдэг. Гэвч эдгээр хэвийн эсүүд нь цайрсан арьсанд бүрэн тархахгүй, үржиж чадахгүй бол мэнгэтэй болсон төдий харагдах талтай.

Маш бага хэмжээний арьс цайрсан бол хагалгааны аргаар арьсыг авч, дахин шинэ арьс нөхөн төлжүүлэх эмчилгээ хийдэг.

Мөн шивэх аргаар эмчилж болох бөгөөд арьсны өнгөтэй будгаар цагаарсан хэсгийн арьсыг буддаг. Энэ арга нь арьсыг гэмтээж дахин витилиго үүсэхэд хүргэх эрсдэлтэй.

Previous Post

Хатиг гэж юу вэ?

Next Post

“ХЕРО ХЭВ МАЯГ” БУЮУ ХҮН ТАЙЗТАЙ НҮҮДЭЛЧИН ДРАМ

Next Post
“ХЕРО ХЭВ МАЯГ” БУЮУ ХҮН ТАЙЗТАЙ НҮҮДЭЛЧИН ДРАМ

“ХЕРО ХЭВ МАЯГ” БУЮУ ХҮН ТАЙЗТАЙ НҮҮДЭЛЧИН ДРАМ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

“Хантайшир экспо-2023” үзэсгэлэн худалдаагаар 150 сая төгрөгийн борлуулалт хийжээ

“Хантайшир экспо-2023” үзэсгэлэн худалдаагаар 150 сая төгрөгийн борлуулалт хийжээ

2 years ago
Өсвөр насны хүү Элон Маскаас 50 мянган доллар нэхжээ

Өсвөр насны хүү Элон Маскаас 50 мянган доллар нэхжээ

3 years ago
Олимпын бэлгэдлийг хуурамчаар үйлдсэн иргэнд хорих ял оноолоо

Олимпын бэлгэдлийг хуурамчаар үйлдсэн иргэнд хорих ял оноолоо

3 years ago

Indonesia Is Bringing Free Wi-fi To More Than 1,000 Villages This Year

2 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In