Wednesday, July 9, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Та хангалттай хэмжээнд нойроо авч чаддаг уу?

Govi-Altai by Govi-Altai
2022-01-17
in Технологи
0
Та хангалттай хэмжээнд нойроо авч чаддаг уу?
0
SHARES
3
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Баримт: Хэрвээ та 18-60 настай бол шөнө бүр хамгийн багадаа 7 цаг унтах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн

7-9 цагийн нойр: Сайн нойр авах нь таны дархлааг дэмжинэ. Ингэснээр та өвчин тусах магадлал багасч, хэрэв туссан ч хурдан эдгэрэх юм.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

6-с бага цагийн нойр: Архаг нойрны дутагдал нь таны дархлааг дарангуйлж улмаар таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, цус харвалт болон сэтгэл гутралд орох эрсдэлийг ихэсгэдэг.

Баримт: 16 жилийн турш эмэгтэй сувилагч нарт хийгдсэн судалгаагаар өдөрт 5-с бага цаг унтдаг эмэгтэйчүүд таргалах магадлал 15%-р ихэсдэг байна.

7-9 цагийн нойр: Зүүдэлж байхдаа мөн гүн нойрсож байх үедээ бидний ой санамж бэхждэг тул хангалттай хугацаанд унтаснаар нойрны үе шатуудыг бүрэн дамжих нь таны ой санамжийг сайжруулдаг.

6-с бага цаг: Будилаа болохдоо бэлэн байгаарай. Нойр дутуу байхад дурсамжууд тархинд амархан хадгалагдаж, холбогдож чаддаггүй.

Баримт: Хэрэв та хангалттай нойр авч чадаагүй бол таны шинэ зүйлс сурах хурд 40%-р буурдаг.

7-9 цагийн нойр: Таны бие болон сэтгэхүй байнга бүтэн нойр авснаар таны сэтгэл санаа ч дээрддэг.

6-с бага цагийн нойр: Дутуу нойртой үед стрессдэх, цочромтгой болох, түргэн ууртай болох хандлагатай байдаг. Мөн та сандамтгай, сэтгэл гутралтай болох ч магадлал ихэсдэг.

7-9 цагийн нойр: Таны анхаарал төвлөрөлт, асуудлыг шийдвэрлэх болон бүтээлч байх чадвар таны нойртой шууд холобоотой.

6-с бага цагийн нойр: Архаг нойрны дутагдал нь алдаа гаргах эрсдэлийг нэмэгдүүлж, гүйцэтгэлийн хурдыг бууруулдаг. Мөн та өөрчлөлтөнд сөргөөр хандаж, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болдог.

Баримт: 2 долоо хоногийн турш 6-хан цаг унтах нь 2 өдөр нойргүй байсантай тэнцэнэ.

7-9 цагийн нойр: Бүтэн нойр авах нь тээврийн хэрэгсэл жолоодож байхад сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх гол түлхүүр болж өгдөг.

6-с бага цагийн нойр: Ганцхан өдрийн дутуу нойр таны хариу үйлдлийг удаашруулж, анхаарал төвлөрөлтийн хугацааг богиносгосноор осолд өртөх магадлалыг ихэсгэдэг.

Баримт: 5-с бага цаг унтсанаар осолд орох магадлал ихэсдэг. Энэ нь та согтууруулах ундаа хэрэглэсний дараа жолоо барьж байгаатай адил хэмжээнд нөлөөлдөг.

7-9 цагийн нойр: Сайн унтаж амрах нь бэлгийн дур хүслийг нэмэгдүүлж, бэлгийн харьцаанд орох магадлалыг нэмэгдүүлдэг.

6-с бага цагийн нойр: Ядарч, уйтгартай байх нь таны бэлгийн дур хүслийг төдийгүй хамтрагчийн тань бэлгийн дур хүслийг ч бууруулдаг.

Баримт: Бэлгийн харьцаанд орсон коллежийн оюутнуудын дунд хийсэн судалгаагаар унтаж амарсан цаг тутамд бэлгийн дур хүсэл нэмэгдэж, үтрээний чийгшлийн хэмжээ ч мөн нэмэгдэж, дараагийн өдөр нь бэлгийн харьцаанд орох магадлал 14%-иар өссөн байна.

7-9 цагийн нойр: Та сайн амарснаар илүү аз жаргалтай, ажилдаа бүтээлч хандахад бэлэн, ой санамж сайтай мөн илүү дээр бэлгийн харьцаанд орох боломжтой!

6-с бага цагийн нойр: Та таргалалттай, уйтгартай, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, мартамхай байхаас гадна сүүлийн үед яагаад бэлгийн харьцаанд ороогүйгээ гайхсаар байх болно.

Зөвлөгөө:

  1. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  2. Оройн цагаар тамхи, архи согтууруулах ундаа болон хүнд хоолноос татгалзах
  3. Тайвшрахын тулд унтахынхаа өмнө ном унших, утаснаасаа хол байх
  4. Унтлагын өрөөгөө сэрүүхэн, бүдэг гэрэлтэй, дуу чимээгүй байлгах

Previous Post

Кэвин Дурант 4-6 долоо хоног талбайд гарахгүй.

Next Post

Гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ

Next Post
Гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ

Гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Chris Evans Buzz Lighter- ийн  шинэ дүрд тоглохоор боллоо.

Chris Evans Buzz Lighter- ийн шинэ дүрд тоглохоор боллоо.

3 years ago
Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

3 years ago
Хамгийн дуулиантай “алт ухагч”

Хамгийн дуулиантай “алт ухагч”

3 years ago
Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцаллаа

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцаллаа

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In