Friday, June 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

2.8 сая тун вакцины хугацаа дуусах дөхсөөр…

Govi-Altai by Govi-Altai
2022-04-14
in Технологи
0
2.8 сая тун вакцины хугацаа дуусах дөхсөөр…
0
SHARES
5
VIEWS
Share on FacebookShare on Twitter

-Халдварын тархалт “ногоон” түвшинд шилжиж, дархлаажуулалтын цэг эл хуль болжээ-

Эдийн засгийн хямрал, жагсаал цуглаан, Хөгжлийн банкны асуудал гэх мэт нийгмийг доргиосон томоохон үйл явдлууд өрнөсөөр. Энэ хугацаанд буюу хоёр жилийн турш бидний хамгийн том асуудал болсон цар тахал, түүний нөлөө одоо ч байсаар байна. Бид бусад зүйлсэд анхаарсаар КОВИД-19-ийн халдвар ямар түвшинд, хэрхэн очсоныг мартсан бололтой. Өнөөдрийн байдлаар халдвар ямар нөхцөлд байгаа талаар сурвалжлан хүргэж байна.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

ГАДНЫН УЛСЫГ ЗОРИХ ИРГЭД Л ШИНЖИЛГЭЭ, ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАЖ БАЙГАА ГЭВ

Шинжилгээ өгөх, дархлаажуулах цэгүүд нам гүм болжээ. Хэдэн сарын турш зах замбараагүй байдал үүсэж, хөл гишгэх талбайгүй болтлоо урт дараалал үүсгэдэг байсан дархлаажуулах, шинжилгээ өгөх цэгүүд эл хуль болсон байв. Улаанбаатар хотод өчигдрийн байдлаар 46 цэгт 46 багийн 185 эмч, ажилтан дархлаажуулалтын цэгт ажиллажээ. Эдгээр цэгт Пфайзер, Синофарм вакциныг нэмэлт тунгаар хийж байгаа юм. Зарим дархлаажуулалтын цэгээр орж, нөхцөл байдлын талаар харлаа. Дархлаажуулах болон шинжилгээ өгөх цэгүүдээр “зайлшгүй шалтгаантай” гэх тодотгол бүхий хүмүүс л очдог болсныг тухайн цэгүүдийн эмч нар хэлж байв.

Зайлшгүй шалтгаантай хүмүүс гэдэг нь хил давж, гэрээгээр ажиллах хүмүүс болон гаднын орныг зорих иргэд аж. Тэдгээр хүмүүсийн бүрдүүлэх материалд шинжилгээ өгсөн эсвэл III болон IV тунг хийлгэсэн байхыг шаарддаг ажээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын байнгын дөрвөн цэг ажиллаж байгаа. Үүнээс насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт дархлаажуулалт буюу гурав дахь вакцинд 48.614 хүн хамрагдсан. Дүүргийн хэмжээнд 51 хувьтай байна. Харин нэмэлт дархлаажуулалтын II тун буюу IV дэх тундаа 6652 иргэн хамрагдаад байгаа юм.

Мөн 12-17 настай хүүхдүүдийн дархлаажуулалтын I тунд 22.956 хүүхэд, II тунд 2596 хүүхэд хамрагдсан байгаа. Иргэдийн дархлаажуулалтын эрчим буурсан. Ямар нэгэн шаардлагатай буюу ихэвчлэн хилээр гарах хүмүүс, гэрээт ажилчдын бүрдүүлэх материалд нэмэлт тунг шаардаж байгаа учраас хийлгэж байна. Түүнээс биш насанд хүрэгчдийн дархлаажуулалтад хамрагдах нь багассан” гэх мэдээллийг өгсөн юм. Мөн дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэсний дараах зовуурь, урвал гэх мэт шинж тэмдгүүд илрээгүйг дурдав. Харин иргэд халуурах, ханиах шинж тэмдэг илэрч буй бол шинжилгээ өгч байгааг дурдсан юм. Мөн цар тахлын шинж тэмдэг бүхий хүмүүс харьцангуй буурсан хэдий ч эсрэгээрээ томуу, томуу төст өвчин нэмэгдсэн хэмээх мэдээллийг өгөв.

ИРГЭД ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ НЬ БАГАССАН ТУЛ 2.8 САЯ ТУН ВАКЦИНЫГ ХЭРХЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Манай улсад КОВИД-19 халдварын эсрэг 2.8 сая тун вакцин нөөцөд байгаа хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл иргэд дархлаажуулалтад хамрагдахаа больсон энэ үед эдгээр тун вакциныг хэрхэх болон хугацаа дууссан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар албаны эх сурвалжаас мэдээлэл авахаар Эрүүл мэндийн яамны Халдварт өвчний хэлтэстэй холбогдсон хэдий ч “Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ болон Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс мэдээлэл аваарай” хэмээн мэдээлсэн юм. Харин НЭМҮТ-ийн зүгээс вакцинтай холбоотой мэдээллийг яамны Халдварт өвчний хэлтсээс авах хэрэгтэй гэсэн хариултыг өгсөн бол ХӨСҮТ-өөс “Яамнаас бидэнд вакцинтай холбоотой мэдээлэл өгөх, зөвшөөрлийг өгөөгүй. Тиймээс вакцинтай холбоотой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдэгдсэн юм.

ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЭГ САРЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Цар тахлын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх нэг сарын аяныг Эрүүл мэндийн сайдын удирдамж гаржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2.3 сая иргэн I тундаа хамрагдсан бол 2.2 сая иргэн II тундаа хамрагдаад байгаа аж. Харин III тунд 1.3 сая иргэн, IV тунд 116 мянган иргэн хамрагдсан судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байна. Нийт гурван тун хийлгэсэн байдлаар аймгуудын дундаж 55 хувьтай байгаа юм.

Гэсэн хэдий ч салбарын зүгээс дархлаажуулалтын сарын аяныг эхлүүлээд байна. Салбарын зүгээс КОВИД-19 цар тахлын дөрөв дэх давлагаа буурч, халдварын тархалт “ногоон” түвшинд шилжиж, өвчлөлийн тохиолдол буурсан хэмээн үзэж байгаа билээ. Тус аян нь энэ сарын 04-ний өдрөөс эхэлсэн байна. Улмаар ирэх сарын 04 хүртэл үргэлжлэх юм. Энэхүү аяны зорилго нь нэмэлт тун болох III тунг идэвхжүүлж, хамралтыг 15 хувиар нэмэгдүүлэх ажээ. Т

ус аяны хүрээнд нэгдүгээрт, халдварын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлж, орон нутгийн онцлогт тохирсон “бичил төлөвлөлт”-ийг гаргаж хэрэгжүүлэх, мэдээлэл сурталчилгаа түгээх, дархлаажуулалтын хамралтын хувь бага байгаа 18-39 насны иргэдэд зорилтот мэдээллийг өгөх зэрэг ажлыг хийх аж. Мөн орон нутгийн онцлогт тохируулж дархлаажуулалтын явуулын баг ажиллуулах юм байна. Энэхүү аяны үр дүнд халдварын нэг сарын нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувийг 15 хувиар нэмсэн гурван аймгийг шалгаруулж, урамшуулахаар болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Previous Post

ХАВАР АРЬСАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Next Post

Оростой холбоотой нэр бүхий Киевийн гудамж, талбайн нэрийг өөрчилнө

Next Post
Оростой холбоотой нэр бүхий Киевийн гудамж, талбайн нэрийг өөрчилнө

Оростой холбоотой нэр бүхий Киевийн гудамж, талбайн нэрийг өөрчилнө

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

 Элэгний B вирусын халдвараас сэргийлэх вакцин хийж буй ЕСӨН ЦЭГ

 Элэгний B вирусын халдвараас сэргийлэх вакцин хийж буй ЕСӨН ЦЭГ

3 years ago
Г.Энхтөр: 33 жил мал дагасан зүтгэлээ үнэлүүллээ

Г.Энхтөр: 33 жил мал дагасан зүтгэлээ үнэлүүллээ

1 year ago
Чандмань сумын музей нэгдлийн хуучин хоолны газар нээгдэж байсан түүхтэй

Чандмань сумын музей нэгдлийн хуучин хоолны газар нээгдэж байсан түүхтэй

1 year ago
Малчид мал, амьтны халдварт өвчний талаарх сургалтад хамрагдав

Малчид мал, амьтны халдварт өвчний талаарх сургалтад хамрагдав

1 year ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In