Friday, June 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

АМЬСГАЛЫН ДАСГАЛ

Govi-Altai by Govi-Altai
2022-03-18
in Технологи
0
АМЬСГАЛЫН ДАСГАЛ
0
SHARES
1
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Фитнес эсвэл өөр бусад төрлийн спортоор хичээллэхэд амьсгалын дасгал үр дүнд маш ихээр нөлөөлдөг. Дасгалыг хөнгөвчлөөд зогсохгүй эрүүл мэндэд ашиг тустай. Хүн өдөр тутмынхаа амьдралд уушгины хүч чадлын гуравны нэгийг л ашигладаг гэж үздэг, өөрөөр хэлбэл цусанд хангалттай хүчилтөрөгчийг өгч чаддаггүй гэсэн үг. Үүний тулд бид амьсгалын дасгал хийвэл зохилтой – амьсгалын замын системийн үйл ажиллагааг дэмжиж цусыг хангалттай хүчилтөрөгчөөр хангах боломжийг бүрдүүлнэ.

Зөв амьсгалснаар сэтгэл санаа сэргэнэ, стрессийн үед тайвширна, сэтгэл хөдлөлөө удирдаж чадна. Зарим нэг төрлийн дасгалууд нь богино хугацаанд ядаргаа тайлж анхаарал төвлөрөхөд тусалдаг. Эдгээр дасгал нь ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст маш тустай. Амьсгалын дасгалд насны хязгаар гэж байхгүй, тийм учраас эрүүл мэндээ сайжруулахыг хүсэж байгаа бүх насны хүмүүс хийж болно. Мөн нойргүйдлээр шаналж байгаа хүмүүс хийхэд ч гэсэн үр дүнгээ өгнө.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Амьсгалын цогц дасгал маш их, тэр дундаас хүн өөрт тохирох эсвэл илүү үр дүнтэй гэж үзсэнийг сонгон хийнэ. Амьсгалын дасгалыг илүү үр дүнтэй хийхийн тулд зарим нэг дүрмийг зайлшгүй баримтална. Хамгийн гол нь – сэтгэл ханамж юм. Амьсгалын дасгал хийж байгаа хүн дасгалыг зайлшгүй шаардлагатай гэж бодож хийхгүй харин сэтгэл ханамж авахын тулд л хийх хэрэгтэй. Хэрвээ дасгал хийж байх явцад өөрт таагүй мэдрэмж төрүүлж байвал дасгалыг зогсоох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Гүнзгий амьсгаа авч байгаагаа хүмүүс амьсгалын дасгалыг зөв хийж байна гэж андуурдаг, үнэн хэрэгтээ амьсгалын гүнзгий нь дасгалын үр дүнд маш бага хувиар л нөлөөлнө. Тиймээс аажим, жигд амьсгалах нь зүйтэй юм. Ингэснээр бид бие махбодийг хангалттай хүчилтөрөгчөөр хангаж чадна. Дасгал хийж байхдаа толгойноосоо элдэв бодлоо бүгдийг “авч хаях” бөгөөд зөвхөн амьсгал дээрээ л анхаарлаа төвлөрүүлнэ. Дасгалыг хамраар амьсгалж гүйцэтгэнэ, гэхдээ зарим нэг дасгалыг амаар гүйцэтгэх заавартай. Дасгалыг задгай агаарт эсвэл агаарын солилцоо сайтай тасалгаанд хийнэ. Энэ төрлийн дасгалын талаар өчүүхэн ч гэсэн ойлголтгүй бол йог хийх арга барилаас сонирхон судлаарай.

“Амьсгалаа түгжих”

Эгц зогсож, хамраараа амьсгалаа аваад амьсгалаа хэсэг түгжиж бие махбодийг хүчилтөрөгчөөр хангана, тэгээд дараа нь амьсгалаа амаараа гарга. Энэхүү дасгалыг хийснээр уушгины үйл ажиллагаа сайжрахаас гадна цэвэрлэгддэг, мөн бие махбодь бүхэлдээ хүчилтөрөгчөөр хангагдана.

“Уушгины эд эсийг сэргээх”

Эгц зогсон гараа алдлаарай. Амьсгалаа аажим аваад гаргахдаа цээжээ хурууны өндгөөр зөөлөн товшино. Уушги агаараар бүрэн дүүрсэн үед алгаараа цээжээ зөөлөн цохиорой.  

“Цээжний хэлбэрийг дэмжих”

Эгц зогсоод гүнзгий амьсгаа аваад түгжинэ. Гараа урагш нь өргөөд дараа нь гараа атгаарай. Гараа атгасан чигээр нь гараа арагш алдлаад бэлтгэл байдалдаа ирнэ. Амьсгалыг хамраараа гаргана. Дасгал болгоныг хийж дуусгасны дараа амьсгал цэвэрлэх тусгай үйл хийх хэрэгтэй. Бүтэн амьсгал авч бариад аажим гаргана. Өндөр үр дүнд хүрэхийн тулд дасгалыг тогтмол хийж занших хэрэгтэй. 

Previous Post

НҮД АМРААЖ ХАРАА САЙЖРУУЛАХ ДАСГАЛ

Next Post

Н.Мэндбаяр: Паркийг шинэчилж, газар доор 1000 автомашины зогсоолтой болгоно

Next Post
Н.Мэндбаяр: Паркийг шинэчилж, газар доор 1000 автомашины зогсоолтой болгоно

Н.Мэндбаяр: Паркийг шинэчилж, газар доор 1000 автомашины зогсоолтой болгоно

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

A Digital Media Startup Growing Up With Millennial Women

2 years ago
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

3 years ago
480 гаруй тариаланч 1285 га талбайд тариалалт хийжээ

480 гаруй тариаланч 1285 га талбайд тариалалт хийжээ

2 years ago
Чандмань сумын музей нэгдлийн хуучин хоолны газар нээгдэж байсан түүхтэй

Чандмань сумын музей нэгдлийн хуучин хоолны газар нээгдэж байсан түүхтэй

1 year ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In