Tuesday, May 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

100 НАСТЫН АШИГ ТУС

Govi-Altai by Govi-Altai
2022-04-18
in Технологи
0
100 НАСТЫН АШИГ ТУС

Sergi Escribano/Getty Images

0
SHARES
2
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Зуун наст нь хүний биед шаардлагатай 22 амин хүчлийн 20-ийг нь өөртөө агуулсан байдаг юм. Тиймдээ ч өдгөө айл бүр үүнийг гэртээ тарьж ургуулан гоо сайхан, эрүүл мэнддээ ашиглах болсон билээ. Шарх сорвийг эдгээж, арьсыг толигор зөөлөн болгох шидтэй гээд зуун настын гайхалтай ашиг тусыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23
Beautiful Older Women Images – Browse 90,025 Stock Photos, Vectors, and  Video | Adobe Stock

1. Хөгшрөлтийг удаашруулна

Цаг хугацааны аясаар нүүрэнд үрчлээс тогтож, арьс суларч эхэлдэг. Гэвч үүнтэй тэмцэж, биднийг хөгшрөлтөөс хамгаалаг хамгийн хүчтэй зэвсэг бол зуун наст юм. Зуун наст нь А,В,С, Е зэрэг витаминаар баялаг төдийгүй шаардлагатай амин дэмийг арьсанд шингээж, мөнхийн залуу байлгах тустай аж. Ингээд танд зуун настын маск бэлтгэх аргыг дуулгая.

  • 1 халбага зуун настын шүүс
  • 1 халбага овьёосны гурил, тал халбага оливын тос
  • Орцнуудаа хольж нэгтгэн, нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ.
  • 30 минутын турш амарч, маскаа нүүрэндээ шингээнэ.
  • Дараа нь чийгтэй гараар нүүрээ зөөлөн үрж, арьсныхаа үхэжсэн арьсыг арилгах хэрэгтэй.
  • Эцэст нь нүүр болон хүзүүгээ хүйтэн усаар угааж, цэвэрлээрэй.
  • Энэхүү маскыг долоо хоногт нэг удаа бэлтгэж, хэрэглэнэ.
How to Get Clear Skin Fast: 15 Tips for All Skin Types — Derm to Door

2. Арьсыг чийгшүүлнэ

Чийгшил сайтай арьс нь өнгөлөг, толигор харагддаг. Харин таны арьсыг үргэлж гоё сайхан харагдахад туслах зүйл бол мэдээж зуун наст буюу алоё юм. Энэ нь арьсны pH балансыг тогтворжуулж, арьсанд хангалттай хэмжээний чийгшлийг бэлэглэдэг аж.

  • Зуун настын навчыг хальсалж шүүсийг гаргаж авна.
  • Үүнийгээ нүүр, хүзүү гэхчлэн биеийн хэсгүүддээ тараан түрхэнэ.
  • Та орой бүр унтахын өмнө зуун настын шүүсийг ашиглаж нүүр биендээ массаж хийснээр зөөлөн булбарай, толигор арьстай болно.
P. Acnes is now C. Acnes

3. Батга арилгана

Зуун настыг тариалахад маш хялбар тул гэртээ ургуулж, ашиглаж болох юм. Энэ нь янз бүрийн үрэвсэл, шархыг түргэн эдгээх шидтэй тул батгыг ч мөн эмчилж, сорвийг арилгадаг. Та зуун настаас бага зэргийг зүсч аван, шахаад шүүсээр нь нүүрэнд иллэг хийх хэрэгтэй. Орой бүр унтахаасаа өмнө түрхэж, угаах шаардлагагүй юм. Үүнээс гадна та зуун настын шүүсээр мөс бэлтгэж нүүрээ арчих боломжтой.

Sunburn: Causes, Symptoms, and Treatment - Affiliated Dermatology

4. Наранд түлэгдсэн арьсыг эмчилнэ

Наранд түлэгдсэн нөхцөлд хамгийн ихээр тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүн бол зуун настын орцтой бүтээгдэхүүн юм. Энэ нь таны арьсны үрэвслийг намдааж, шарх, сорвыг түргэн эдгээж, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Зөвхөн нүүр гэлтгүй түлэгдсэн бүхий л хэсэгтээ түрхэж, арчлах боломжтой аж. Харин та гэртээ ч зуун настын арьс арчилгааны бүтээгдэхүүн бэлтгэж болно.

  • Хоёр халбага зуун настын шүүсийг жижиг аяганд хийнэ.
  • Дээр нь тал нимбэгний шүүсийг шахаж хийгээрэй.
  • Дараа нь үүгээрээ наранд түлэгдсэн арьсандаа массаж хийж, 15 минут байлгана.
  • Эцэст нь бүлээн усаар угааж цэвэрлэх хэрэгтэй.
Арьс язралтыг зогсоох болон түүнээс салах 5 энгийн арга

5. Язралт арилгана

Хүүхэд төрүүлсэн эхчүүдийн толгойны өвчин болсон язралтыг зуун настын шүүсээр арилгаж, бүдгэсгэж болно. 

  • Ижил хэмжээний зуун настын шүүс болон усыг хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ язралттай хэсэгтээ түрхэж, 4-5 минутын турш иллэг хийгээрэй.
  • Дараа нь 15-20 минут байлгаж хүйтэн усаар цэвэрлэх хэрэгтэй.
  • Та өдөрт хоёр удаа тус маскыг бэлтгэж, массаж хийж байгаарай.
Facial cleansing – step by step - Soraya

6. Будаг арилгагч

Та будгаа арилгах гэж үнэтэй болоод химийн найрлага, орцтой цэвэрлэгч худалдан авах шаардлагагүй. Ердөө л зуун настыг ашиглаж үр дүнтэй, хямд, 100 хувь байгалийн гаралтай нүүр цэвэрлэгч бэлтгээрэй. 

  • Хэдэн дусал зуун настын шүүсийг хөвөнд шингээж, нүүрээ арчина.
  • Дараа нь нүүрээ усаар угааж, чийгшүүлэгч тос түрхээрэй.
All About Amla Oil For Hair – HollywoodLife – Hollywood Life

7. Үс ургуулна

Зуун настын шүүс нь таны үсийг унахаас сэргийлж, чийгшүүлэхийн зэрэгцээ хурдан ургуулдаг байна. Үүнээс гадна энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул хуйхны арьсыг эрүүлжүүлж, хагны эсрэг тэмцдэг юм. 

  • Хоёр халбага зуун настын шүүсийг бэлтгэнэ.
  • Үүндээ нэг халбага оливын тос хийнэ.
  • Тус бэлдэцээ үсэндээ жигд түрхэж, массаж хийгээрэй.
  • Үсээ угааж зайлалгүй хонуулж, өглөө нь бүлээн усаар угаана.
  • Долоо хоногт хоёр ба түүнээс дээш удаа тус аргыг хэрэглэж болно.
Scar Removal Treatment | U.S. Dermatology Partners

8. Шарх сорвийг эдгээнэ

Шавьжинд хазуулсан, түлэгдсэн, зүссэн гэхчлэн төрөл бүрийн шарх сорвийг зуун настын шүүсээр эмчилж болдог. Энэ нь судалгаа шинжилгээ төдийгүй амьдрал дээр ч батлагдсан юм. 

  • Зуун настын навчийг тасдаж, шүүсийг нь гаргана.
  • Үүнийгээ хөргөгчинд 10-15 минут байлгах хэрэгтэй.
  • Дараа нь шүүсээ асуудалтай хэсэгтээ түрхэж орхино.
  • Өдөрт 2-3 удаа шархандаа зуун настын шүүсийг түрхэх ёстой юм.
How Do Podiatrists Remove Cracked Heels?

9. Хагарсан өсгийг эмчлэх

Хөл хуурайших, өнгөө алдах, хагарч сайртах нь чийгшил дутсанаас болдог юм. Тиймээс та хөлөндөө чийгийг харамгүй өгөх хэрэгтэй. Харин хангалттай чийгшил өгч, эмчлэх зүйл бол яалтчгүй зуун наст билээ.

  • Дөрвөн халбага зуун настын шүүс бэлтгэнэ.
  • Дээр нь 1/2 аяга овьёосны гурил, 1/2 аяга энгийн гурил хийнэ.
  • Орцнуудаа сайтар хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ хагарсан өсгийндөө түрхэж, 10 минут байлгах хэрэгтэй.
  • Эцэст нь бүлээн усаар зайлж цэвэрлэнэ.
  • Долоо хоногт 1-2 удаа тус аргыг ашиглаж болно.
Checkout These Ways To Get Healthy Pink Lips; Read On To Know More! -

10. Уруул зөөлрүүлнэ

Хатаж, хуурайшсан уруулыг эмчлэхэд зуун наст хэрэг болно. Ингэхдээ багахан зуун настын шүүсийг урууландаа түрхэж, хоноход л хангалттай юм. Энэ нь таны урууланд чийгшэл өгч, зөөлөн булбарай болгох шидтэй билээ. 

Previous Post

НӨАТ-ын сугалааны тохирлоор 1.5 сая төгрөгийн 32 азтан тодорлоо

Next Post

НЭРС ЖИМСНИЙ 4 АЧ ТУС

Next Post
НЭРС ЖИМСНИЙ 4 АЧ ТУС

НЭРС ЖИМСНИЙ 4 АЧ ТУС

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Ховд, Говь-Алтай аймагт салхи 34 м/с давж, гамшигт үзэгдэл болж байна

Ховд, Говь-Алтай аймагт салхи 34 м/с давж, гамшигт үзэгдэл болж байна

1 year ago
ЖИРЭМСЭН ҮЕД ХОРИГЛОХ ХҮНСНҮҮД

ЖИРЭМСЭН ҮЕД ХОРИГЛОХ ХҮНСНҮҮД

3 years ago
Ким Кардашианыг найз бүсгүйгээ гэж зарлав

Ким Кардашианыг найз бүсгүйгээ гэж зарлав

3 years ago
ДУУЛИАН | Жонни Депп өмгөөлөгчтэйгөө ШҮҮХ ТАНХИМД сээтэгнэсэн үү?

ДУУЛИАН | Жонни Депп өмгөөлөгчтэйгөө ШҮҮХ ТАНХИМД сээтэгнэсэн үү?

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In