Их Британийн ханхүү Харри эхнэрээ даган Нэгдсэн вант улсыг орхин АНУ-д суурьшсан билээ. Ингэснээрээ тэрбээр Их Британийн хааны гэр бүлийг орхин, хэргэм зэргээсээ татгалзсан юм.
Тэгвэл Харри гэр бүлийн хамт Англид байх хугацаандаа аюулгүй байдалдаа санаа зовниж буйгаа илэрхийлэн хамгаалалт хүсчээ. Улмаар Их Британийн засгийн газраас түүний болон гэр бүлийнх нь аюулгүй байдлыг хамгаалах хүмүүсийг гаргаж өгөхгүй бол шүүхэд хандана гэж мэдэгджээ. Мөн тэрбээр бие хамгаалагчдын хөлсийг төлөх саналыг Их Британийн засгийн газарт тавьсан гэж мэдэгдэв.
Өдгөө 37 настай Харри Англид буцаж ирэхдээ хэт үндсэрхэг үзэлтнүүдийн дайралтад өртөж болзошгүй гэж эмээж буйгаа илэрхийлжээ. Өмгөөлөгчийнх нь мэдээлснээр Харри өнгөрсөн оны нэгдүгээр сард анх хамгаалалт авах хүсэлт тавьсан ч өнгөрсөн долдугаар сард Их Британид ирэх үед нь бие хамгаалагч гаргаж өгөөгүй гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX