“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого” сэдэвт номын үзэсгэлэн аймгийн Нийтийн номын санд дэлгэлээ.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас санаачлан, 2024 оноос эхлэн сар бүрийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаан дахь тодорхой нэг асуудлаар эерэг хандлага, дадлыг бий болгож буй сайн туршлагуудыг танилцуулж, сурталчлан түгээх, уриалан дэмжих сар болгон ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг боловсруулан иргэдэд сурталчлан ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв. Энэхүү ажлын хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ныг дуустал нэг сарын хугацаанд “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого” сэдэвт номын үзэсгэлэнг аймгийн Нийтийн номын санд дэлгэж иргэдэд сурталчилж байна.