Friday, June 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Аймгийн баяр наадамд 650 гаруй шандаст хурдан хүлэг уралдлаа

Govi-Altai by Govi-Altai
2022-07-15
in Технологи
0
Аймгийн баяр наадамд 650 гаруй шандаст хурдан хүлэг уралдлаа
0
SHARES
99
VIEWS
Share on FacebookShare on Twitter

 Монголын Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101, Булган аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд 650 гаруй хүлэг хурдаа сорилоо. Аймгийн баяр наадамд 76 азарга хурдалснаас Баян-Агт сумын уугуул аймгийн алдарт уяач Н.Уламбаярын Халиун түрүүлж, Хутаг-Өндөр сумын уяач А.Цэцэнгоогийн зээрд аман хүзүүнд давхиж, мөн сумын уяач П.Баттөрийн алаг, Тэшиг сумын уяач Х.Аззаяагийн хонгор, Дашинчилэн сумын уяач Д.Галбадрахын бор айрагдлаа.

Хурдан их насны морьдоос Орхон сумын алдарт уяач Х.Баасанжаргалын хээр түрүүлэн, Хутаг-Өндөр сумын уяач Д.Жаргалсайханы хүрэн халзан аман хүзүүдэж, Баян-Агт сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Бямбадоржийн янзага буурал, Хутаг-Өндөр сумын уяач Б.Ариун-Эрдэнийн хул,  Баяннуур сумын уяач С.Манлайбаатарын хул айргийн тавд давхилаа.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Баяр наадамд 74 соёолон тоосоо өргөснөөс Хутаг-Өндөр сумын алдарт уяач Ч.Дандарын хээр түрүү магнайд, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Хуягбатын хонгор аман хүзүүнд, Хутаг-Өндөр сумын алдарт уяач Э.Мөнх-Эрдэнийн хул, Тэшиг сумын алдарт уяач Б.Мөнгөнхуягийн шөвгөр хээр, Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Л.Амартүвшингийн мөнгөн хошуут хар айргийн тавд хурдаллаа.

Зуун хязаалан уралдснаас Хутаг-Өндөр сумын уяач Б.Ариун-Эрдэнийн бор халзан түрүүлж, мөн сумын уяач Ш.Даваажамцын хүрэн аман хүзүүдэж, Дашинчилэн сумын алдарт уяач Ц.Батсайханы хээр, Хишиг-Өндөр сумын уяач М.Энхтайваны хул, Хутаг-Өндөр сумын уяач В.Амарсанаагийн хул айрагдлаа.

Хурдан шүдлэн насны морьдоос Хутаг-Өндөр сумын уяач Т.Баттөмөрийн хурандаа шарга түрүүлж, Сэлэнгэ сумын алдарт уяач Б.Отгонбаярын хонгор аман хүзүүнд, Хутаг-Өндөр сумын алдарт уяач Э.Мөнх-Эрдэнийн хонгор, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Ш.Энхдүүрэнгийн хүрэн, Баян-Агт сумын уяач Б.Үүрийнтуяагийн хүрэн халзан айргийн тавд давхисан байна.

Хурдан дааганы уралдаанд 73 хүлэг гараанаас гарснаас Хутаг-Өндөр сумын уяач Б.Лхагвадоржийн од хүрэн түрүүлэн, мөн сумын уяач Б.Гантулгын хээр аман хүзүү, Бугат сумын алдарт уяач О.Алтанхуягийн хүрэн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Э.Даваасүрэнгийн буурал,  Бугат сумын уяач Б.Гүндалайгийн үзмэн бор даага айрагдлаа. Бугат сумын уяач Н.Ганбаярын бор халзан даага энэ жилийн баян ходоод болж цолоо дуудууллаа.

Previous Post

Бүрэгхангай сумын цэцэрлэгийг Ж.Дашдондогийн нэрэмжит болголоо

Next Post

Харваачид шинээр цол хүртлээ

Next Post
Харваачид шинээр цол хүртлээ

Харваачид шинээр цол хүртлээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Төмөр замаар 1.9 сая тонн ачаа тээвэрлэжээ

Төмөр замаар 1.9 сая тонн ачаа тээвэрлэжээ

3 years ago
ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ТОНГА ДАХЬ НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ТОНГА ДАХЬ НӨХЦӨЛ БАЙДАЛ

3 years ago
Covid-19-ийн дараах эмгэг үүсгэгч гол хүчин зүйлс

Covid-19-ийн дараах эмгэг үүсгэгч гол хүчин зүйлс

3 years ago
С.Амарсайхан: Украинд байгаа 30 орчим иргэнийг яаралтай татаж авах үүрэг өгсөн

С.Амарсайхан: Украинд байгаа 30 орчим иргэнийг яаралтай татаж авах үүрэг өгсөн

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In