Жүжигчин Амбер Херд экс нөхөр Жонни Деппийг гүтгэсэн болох нь тогтоогдож шүүхэд ялагдал хүлээлээ.
Өдгөө 36 нас хүрч байгаа тэрээр уг шийдвэрийг эмэгтэйчүүдийн хувьд MeToo хөдөлгөөнөөс хойш хийсэн ухралт хэмээн шүүмжилж байгаагаа илэрхийлэн “Өнөөдөр миний хувьд үнэхээр сэтгэл дундуур өдөр болж байна. Уул шиг их нотлох баримт минь хуучин нөхөртэйгөө орсон хүч тэнцвэргүй тулааныг давж гарахад хангалтгүй байсанд сэтгэл минь эмтэрч байна. Энэ шийдвэр бусад эмэгтэйчүүдийн хувьд ямар утга агуулгатай болохыг мэдэж байгаа учир бүр ч сэтгэл дундуур байна. Энэ бол ухралт. Үг, үзэл бодлоо хэлсэн эмэгтэйг олон нийтийн өмнө гутааж, доромжилдог байсан цагийг эргүүлэн авчирч байна. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийг нухацтай авч үзэх ёстой гэсэн гэсэн санааг ухрааж байна.
Жоннигийн өмгөөлөгчид тангарагтны шүүхэд үг хэлэх эрх чөлөөний тухай гол асуудлыг үл тоомсорлож, бид Их Британид ялалт байгуулсан маш тодорхой нотлох баримтуудыг үл тоомсорлосон гэдэгт би итгэж чадахгүй байна. Энэ шүүх хуралд ялагдсандаа харамсалтай байна. Мөн би америк хүнийхээ хувьд эрх чөлөөтэй, илэн далангүй ярих эрхээ алдсандаа харамсалтай байна” гэжээ.
Долоон хүний бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх нийт найман долоо хоног хуралдсаны эцэст 13 цаг зөвлөлдөж Жонни Деппд ялалтыг өгчээ.