Хятадын иргэн Бээжин-2022 олимпын бэлгэдэл бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдэн худалдаалсан хэргээр нэг жил хоригдох ял сонсож 40 мянган юаниар торгууллаа. Энэ тухай Хятадын Коммунист намын Төв хорооны Зохиогчийн эрхийн газрын орлогч дарга Тан Жаочи даваа гарагт мэдэгдэв.
“Бээжин-2022 олимп болон паралимпын бэлгэдэл болох панда Бин Дуньдунь, дэнлүү Сюэ Жунжун тоглоомуудыг хуурамчаар үйлдвэрлэн худалдаж байсан этгээдийг шуурхай мөрдөн илрүүлж, шийтгэл ноогдууллаа. Хэрэгтэн Жэнь нэг жил хорих ялаар шийтгүүлэн 40 мянган юаниар торгуулсан” хэмээн тэр ярьжээ. Бээжингийн олимпын бэлгэдэлтэй холбоотой зохиогчийн эрхийг зөрчсөн анхны эрүүгийн хэрэг энэ болоод буй ажээ.