Friday, June 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Японд “Pfizer”-ын эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ

Govi-Altai by Govi-Altai
2022-02-11
in Технологи
0
Японд “Pfizer”-ын эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ
0
SHARES
2
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Японы Эрүүл мэндийн яам “Pfizer” компанид гарган авсан “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмэнд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг пүрэв гарагт олгосноор хөнгөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг анагаах эмчилгээг өргөтгөжээ.

Вирусний эсрэг “нирматрелвир”, “ритонавир” эмийн хослол “паксловид” нь Японд коронавирусээр хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн дотуур ууж хэрэглэдэг хоёр дахь эм болж байна. Тус улсад халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын улмаас халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болоод байгаа юм.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Засгийн газар АНУ-ын эмийн компаниас жилийн дотор хоёр сая хүнд хүрэлцэх эмийг хүлээн авахаар тохиролцсон бөгөөд 40 мянган хүнд уулгах эмийг хэдийнээ импортлон авчээ. Эрүүл мэндийн сайд Шигэюки Гото сэтгүүлчдэд мэдээлэхдээ, эмийг эрүүл мэндийн байгууллагуудад даваа гаргаас нийлүүлнэ гэжээ. Мөн Засгийн газар энэ сарын сүүлээр нэмж эм нийлүүлэх ажээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам АНУ-ын “Merck & Co” компанид гарган авсан “молнупиравир” дотуур ууж хэрэглэдэг эмэнд зөвшөөрөл олгосон юм. Ш.Готогийн хэлснээр, дотуур ууж хэрэглэдэг эм нь “COVID-19”-өөр хөнгөн өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах төлөвтэй байна.

Тэрбээр пүрэв гарагт яамны мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн уулзалтын дараа мэдээлэл өгөх үеэрээ, ажлын хэсгийн гишүүд “ритонавир” /ХДХВ-ний эсрэг эмээр хэрэглэдэг/ эмийг цусны даралтын эм болон бусад олон төрлийн эмтэй нэгэн зэрэг хэрэглэж болохгүй тул няхуур хандах хэрэгтэйг зөвлөжээ. Энэхүү зөвлөгөөг харгалзан эхний ээлжид 2000 эмнэлгийн байгууллагад хоёрдугаар сарын 27 хүртэл “паксловид”-ыг хэрэглэх жор олгохыг зөвшөөрч, цаашид өргөтгөхөөр төлөвлөжээ.

“Pfizer”-ийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтаар “паксловид” нь өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг “молнупиравир” эмээс өндөр хувиар бууруулж байгааг тогтоожээ. Тодруулбал, “паксловид”-ыг халдварын шинж тэмдэг илэрснээс хойш таван хоногийн дотор уусан өвчтөнүүдийг плацебо уусан хүмүүстэй харьцуулахад дээр дурдсан эрсдэл нь 88 хувиар буурсан байна.

“Паксловид” нь коронавирусийг биед өсөж үржихээс сэргийлдэг “нирматрелвир”, мөн “нирматрелвир”-ийн үйлчлэлийг сайжруулдаг “ританавир”-ыг агуулжээ. Өдөрт хоёр ширхэгээр таван хоногийн турш уухыг зөвлөдөг энэхүү эмийг Их Британи, АНУ-д 12 дугаар сард яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн юм. 

Previous Post

Хоёрдугаар сарын 18-24-нд цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл явагдана

Next Post

Канье Уэст гэр бүлээ буцааж нэгтгэхийг бурхнаас гуйв

Next Post
Канье Уэст гэр бүлээ буцааж нэгтгэхийг бурхнаас гуйв

Канье Уэст гэр бүлээ буцааж нэгтгэхийг бурхнаас гуйв

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Назарбаевын охин албан тушаалаасаа буулаа

Назарбаевын охин албан тушаалаасаа буулаа

3 years ago
Нөөцийн махны цэгүүдэд гэнэтийн шалгалт хийлээ

Нөөцийн махны цэгүүдэд гэнэтийн шалгалт хийлээ

3 years ago
Хөрөнгө оруулагчдыг үргээж буй орон нутгийн ИТХ

Хөрөнгө оруулагчдыг үргээж буй орон нутгийн ИТХ

3 years ago
Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна

Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна

2 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In