Friday, June 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Б.Баасанхүү, Ё.Басхүү нар алтан медалийн төлөө барилдана

Govi-Altai by Govi-Altai
2022-02-06
in Технологи
0
Б.Баасанхүү, Ё.Басхүү нар алтан медалийн төлөө барилдана
0
SHARES
13
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний хөнгөн жингийн хэсгийн барилдаанууд тун үзүүштэй болж өндөрлөлөө. Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээнд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй 13 жүдоч зодоглож байна. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жинд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх  барилдаж хэсгийн барилдаанд дараах үр дүнг үзүүллээ. 

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Эрэгтэйчүүдийн -66кг жинд: ДАШТ-ий хүрэл, Парисын их дуулгын хүрэл медальт Ё.Басхүү D хэсгийг тэргүүлсэн тул эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Чан-Юүныг, хэсгийн аваргын төлөө Финландын бөхийг тус тус цэвэр яллаа. Улмаар олимпын мөнгөн медальт Гүржийн Ваза Маргвелашвилиг хагас шигшээд ялж аваргын алтан медалийн төлөө олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай барилдахаар боллоо. 

Эрэгтэйчүүдийн -73кг: С хэсгийг олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүлэн барилдаж эхний тойрогт Африкийн Жибути улсын залуу бөхийг цэвэр, хоёрдугаар тойрогт Польшийн Виктор Мровзинскиг ялж хэсгийн аваргын төлөө олимпын аварга Италийн Фабио Басилед ялагдан дагаж барилдахаар болсон юм. Дагах барилдаанд Гамбийн бөхийг даралтаар цэвэр ялж хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхтэй барилдахаар боллоо. 

Эмэгтэйчүүдийн -48кг жин: Залуу мастер Б.Баасанхүү эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга БНСУ-ын Лий Хёккёныг цэвэр, хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлэн барилдсан Францын Мелани Лего-Клемонийг нэмэлт цагт ялж хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд Германы хашир туршлагатай бөхийг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Алтан медалийн төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы алдарт Н.Цунодатай барилдана. 

Эмэгтэйчүүдийн -57кг жин: Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Л.Энхрийлэн А хэсэгт Мадагаскарын залуу тамирчинг, хоёрдугаар тойрогт Германы Сейжа Баллхаусыг ялсан ч хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлэн барилдаж буй олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Сар-Леон Сисикг ялагдан дагах барилдаан хийхээр боллоо. Дагах барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Польшийн К.Жулияаг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Хүрэл медалийн төлөө олимпын хүрэл медальт Францын Гнетотой барилдана.  

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 00:00 цагт явагдана. 

Previous Post

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлэв

Next Post

Бээжин-2022 олимпын сонирхолтой баримтууд

Next Post
Бээжин-2022 олимпын сонирхолтой баримтууд

Бээжин-2022 олимпын сонирхолтой баримтууд

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Он гарнасс хойш 112 га талбай шатжээ

Он гарнасс хойш 112 га талбай шатжээ

3 years ago
Priyanka Chopra, Nick Jonas нар тээгч эхээс анхны хүүхдээ төрүүлснээ зарлав

Priyanka Chopra, Nick Jonas нар тээгч эхээс анхны хүүхдээ төрүүлснээ зарлав

3 years ago
Сүхбаатарын талбайд жуулчдад зориулсан дархлаажуулалтын цэг нээгдлээ

Сүхбаатарын талбайд жуулчдад зориулсан дархлаажуулалтын цэг нээгдлээ

3 years ago
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

1 year ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In