Friday, June 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч уулзлаа

Govi-Altai by Govi-Altai
2022-01-19
in Технологи
0
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч уулзлаа
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Тэд хоёр орны шинжлэх ухааны салбарын тухай мэдээлэл солилцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлав. Монгол улсын шинжлэх ухааны академи нь АНУ-ын улсын Үндэсний шинжлэх ухааны академитай 1991 онд санамж бичиг байгуулж хамтын ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “АНУ-ын Элчин сайд түүхэндээ анх удаа ШУА-д зочилж, хамтын ажиллагааны санал дэвшүүлж байгаад баяртай байна. АНУ бол монголын хувьд гуравдагч хөрш гэдгээс ч илүү чухал ач холбогдолтой улс юм. Энэ ч утгаараа бид шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. ШУА-ийн хувьд АНУ-тай анх палеонтологийн салбар хамтын ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй. 1992 онд ШУА-ийн палеонтологийн хүрээлэн АНУ-ын Байгалийн түүхийн музейтэй хамтарсан судалгаа эхлүүлсэн нь одоог хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн уулзалтаар хоёр орны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа шинэ шатанд ирлээ гэж харж байна” гэлээ.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

ШУА-ийн зүгээс мөн залуу судлаачдыг АНУ-д мэргэжил дээшүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, хоёр улсын хооронд эрдэмтэн, судлаачдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгааг илэрхийллээ. Өмнө нь АНУ руу мэргэжил дээшлүүлэх чиглэлээр судлаачид нэлээд явдаг байсан нь сүүлийн жилүүдэд цөөрч байгаа. Энэ нь дотоодод төгссөн боловсон хүчний хэлний мэдлэгийн түвшин хангалттай биш байгаатай холбоотой аж. Тиймээс хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж англи хэлний ерөнхий түвшний мэдлэгийг дээшлүүлэх, урт хугацааны хөтөлбөрт залуу судлаачдыг хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмждэг үзүүлэхийг хүслээ.

Элчин сайд Майкл Клечески “Бидний хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Тэр дундаа миний хувьд шинжлэх ухааны академийн хэл шинжлэлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр орны шинжлэх ухааны байгууллагын хооронд байгуулсан санамж бичгийг практикт ойртуулж илүү үр дүнтэй ажил болгоё. Манай элчин сайдын яаман дээр танай байгууллагад тохирсон, судлаачдад үр дүнгээ өгөх хөтөлбөрийг боловсруулж ажиллах бүрэн боломжтой” гэсэн юм.

Previous Post

Омикроны талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Next Post

Рансформерсын халуухан бүсгүй Меган Фокс сүй тавьжээ

Next Post
Рансформерсын халуухан бүсгүй Меган Фокс сүй тавьжээ

Рансформерсын халуухан бүсгүй Меган Фокс сүй тавьжээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Дотоодын хүнсний хэрэгцээг төмс, гурилаар бүрэн хангаж байна

Дотоодын хүнсний хэрэгцээг төмс, гурилаар бүрэн хангаж байна

3 years ago
Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв

3 years ago
Б.Цэцэгийн  халамжит нөхөр  охинд нь  ийм бэлэг өгчээ

Б.Цэцэгийн халамжит нөхөр охинд нь ийм бэлэг өгчээ

3 years ago
ЭЛЧИН САЙД НАРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, ТОМИЛОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

ЭЛЧИН САЙД НАРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, ТОМИЛОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In