Thursday, July 3, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ

Govi-Altai by Govi-Altai
2022-01-18
in Технологи
0
Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ
0
SHARES
8
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Израиль улс өнгөрсөн оны сүүлээр Омикрон хувилбарын тархалтыг намжаах зорилгоор эрсдэлт бүлгийн иргэд болон 60-аас дээш насны ахмад настнуудыг “COVID-19”-ийн эсрэг вакцины нэмэлт IV тунд хамруулж эхэлсэн.

Тэгвэл Израилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар тус улсад 500 мянга гаруй хүн коронавирусийн вакцины IV тунд хамрагдсан байна. Энэ нь тус улсын бараг 20 хүн тутмын нэг нь вакцины IV тунд хамрагдсан гэх үзүүлэлт юм.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Омикрон хувилбарын давлагаа эрчимжиж буй тус улсад сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 47-59 мянган халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар нийт 260 мянга гаруй халдвартай өвчтөн эмчлэгдэж байгаагаас ердөө 289 хүн хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тиймээс энэхүү үр дүнг вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалттай холбон тайлбарлаж байгаа юм.

Түүнчлэн, Израиль улсын нийт 9.5 сая хүн амын тал хувь нь “COVID-19”-ийн эсрэг вакцины нэмэлт III эсвэл IV тунд хамрагдаад байгаа нь өмнөх Дельта хувилбарын давлагааг харьцангуй эрсдэл багатай давах гол хүчин зүйл болсныг мөн онцолжээ.

Израилийн эрдэмтэд өнгөрсөн аравдугаар сард вакцины нэмэлт III тун нь ковидын халдвар авахаас урьдчилан сэргийлэх, хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэхээс 92 хувийн үр дүнтэй хамгаалдаг гэх судалгааг танилцуулсан. Харин тус улсын эрдэмтэд вакцины нэмэлт IV тунгийн үр дүнгийн талаарх судалгааг ойрын өдрүүдэд танилцуулах төлөвтэй байгаа юм.

Израилийн эрдэмтэд энэ сарын эхээр Тел-Авив хотын Шеба эмнэлэгт хийсэн судалгааны урьдчилсан дүнгээр “Pfzier” вакцины IV дэх тунд хамрагдсан иргэдийн цусан дахь эсрэгбиеийн хэмжээ вакцин тариулснаас хойш долоо хоногийн дараа тав дахин өссөн үр дүн ажиглагдсан талаар мэдээлсэн. Уг судалгаанд вакцины III тунд хамрагдаад 4-5 сарын хугацаа өнгөрсөн 150 эрүүл мэндийн ажилтан хамрагдсан бөгөөд вакцины ноцтой гаж нөлөө илрээгүй аж.

Судалгаанд хамрагдсан иргэдэд ихэвчлэн III тунгийн тарилгын үеэр ажиглагдсантай ижил бага зэрэг халуурах, толгой өвдөх зэрэг ердийн шинж тэмдгүүд илэрсэн байна.

Эх сурвалж:  Times of Israel

Previous Post

Улсын өмгөөлөгчид нь 2021 онд нийт 2399 төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ

Next Post

“Хүн аалз” дотооддоо 700 сая доллар, дэлхий даяар 1.6 тэрбум долларыг давжээ

Next Post
“Хүн аалз” дотооддоо 700 сая доллар, дэлхий даяар 1.6 тэрбум долларыг давжээ

"Хүн аалз" дотооддоо 700 сая доллар, дэлхий даяар 1.6 тэрбум долларыг давжээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС ӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС ӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

3 years ago
Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв

3 years ago

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа Б.Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэнэ.

3 years ago
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах түүнд авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах түүнд авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In