Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) “Brooklyn Nets” багийн довтлогч Кэвин Дурант өчигдөр буюу 1 дүгээр сарын 16-ны өдөр болсон BKN vs NOP тоглолтын 2 дугаар үед өвдгөндөө бэртэл аван тоглолтыг чөлөөлөөд байсан бол, нарийн шинжилгээ хийлгэсний дараагаар MCL-н шөрмөсөө сунгасан гэх онош авсан ба энэ үр дүн нь түүнийг 4-6 долоо хоног талбайд гарах боломжгүй болгож байгаа юм. Энэхүү улиралд тэрээр улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөөн үзүүлж тэргүүн байранд явж байсан хэдий ч, харамсалтайгаар ийнхүү бэртэл аван өрсөлдөөнд доошоо уналаа.