Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс “24/7 цахим үйлчилгээ”-г үзүүлж эхэллээ.
Ингэснээр иргэд дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн үйлчилгээнүүдийг цахимаар авах юм. Иргэд долоо хоногийн аль ч гарагт 24 цагийн турш ажиллах Улсын бүртгэлийн КИОСК машинаас дараах үйлчилгээг авах боломж бүрджээ. Үүнд:
-Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/
-Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/
-Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ
-Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээ
-Төлбөр тооцооны үйлчилгээг хүссэн цагтаа авах чухал ач холбогдолтой аж.