Saturday, July 12, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Архангай аймгийн ДЦС болон шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт суулгана

Govi-Altai by Govi-Altai
2023-09-19
in Технологи
0
Архангай аймгийн ДЦС болон шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт суулгана
0
SHARES
1
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллах үеэрээ  аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл танилцуулан, Засгийн газрын үйл ажиллагаа,  экспорт, импортын харьцаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Манай улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж тэлсэн. Энэ үзүүлэлт цар тахлын үед -4,6 хувь байсан. Өнгөрсөн онд  727 сая ам.долларын алдагдалтай гарсан төлбөрийн тэнцэл 2023 оны наймдугаар сарын байдлаар 474 сая ам.долларын эерэг баланстай гарлаа. Мөн улсын төсөв 1,7 их наяд төгрөгөөр давж биелсэн, гадаад өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр зээлжих зэрэглэлээ олон улсын түвшинд “В-тогтвортой” ангилалд хадгалж чадсан. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн, Хөгжлийн банкны 1.4 их наядын чанаргүй зээлийг төлүүлсэн зэрэг Засгийн газрын шударга ёсны тэмцэл нөлөөлсөн гэдгийг тэмдэглэв.
Архангай аймаг 95 мянга гаруй хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ  нь 8.8сая  төгрөг бөгөөд улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байна. Цаашид урт хугацааны хөгжлийн бодлого гаргаж, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн томоохон төслүүдээ тодорхойлон, бие даан хөгжих боломж бүрдүүлэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэллээ.

Аймгийн дулааны цахилгаан станцын барилгын ажлыг 2024 онд эхлүүлэх, самар түүх хугацааг есдүгээр сарын 15 болгон наашлуулж, эрхзүйн орчныг амьдралд нийцүүлэх, орон нутгийн өмчит “Тамир” зусланг олон улсын хүүхдийн зуслан болгох, Эрдэнэбулган сумын тавдугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барих, аймгийн МСҮТ-д тракторчийн анги нээх, ахмадын өргөөтэй болох, Булган уулын дархан цаазыг эргэн сэргээх, махны үнийг хөөрөгдүүлэхгүй, тогтвортой байлгах тогтолцоог хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, аварга малчны шалгуурыг тооноос илүү чанарт шилжүүлэх, махны үйлдвэрийг цэгцлэх, цэрэгжилтийн хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах, арьс шир боловсруулах болон оёдлын үйлдвэр байгуулах, ӨЭМТ-д ашиглаж буй олон программыг цэгцлэх зэрэг саналыг иргэд хэллээ.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Уулзалтын үеэр “Эх голомтын илч” компанийн захирал Ч.Өсөхбаяр 26 жилийн өмнө өмч хувьчлалаар авсан аймгийн Дулааны цахилгааны станцаа төрд буцааж өгөх болсноо зарлав.
2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний талаар иргэд саналаа өгөв. Аймгийн төвд дулааны станц, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн зураг төсөл, “Тамир” зусланг олон улсынх болгох төслийг эхний гуравт эрэмбэлэв. Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамаас Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх 13 км хатуу хучилттай автозам, Эрдэнэбулган сумын 5-р цэцэрлэгийг шинээр барих, аялал жуулчлалын дурсгалт газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр амрах, отоглох цэг байгуулах, эмнэлэг, сургууль цэцэрлэг, дотуур байр, спорт заал, спортын ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтыг тус тус жагсаав.

Эдгээрээс Дулааны цахилгаан станц, цэцэрлэгийн барилга, Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх автозам, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны улсын төсөвт суулгахаар шийдвэрлэв.  Дулааны цахилгаан станцтай холбоотой асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан Ажлын хэсэг Архангай аймагт ирж ажиллана.
 Цаашид иргэдийн оролцоонд тулгуурлан улсын төсвийг төсөвлөдөг, Эдийн засаг, хөгжлийн яамны тооцоо судалгаанд тулгуурлан Сангийн яам баталдаг тогтолцоонд шилжинэ гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Previous Post

Ерөнхий сайд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа

Next Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа

Next Post
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Кане Танака(119) таалал төгсжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Кане Танака(119) таалал төгсжээ

3 years ago
21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи худалдан борлуулахгүй байхыг анхааруулав

21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи худалдан борлуулахгүй байхыг анхааруулав

1 year ago
“Шувуухай” бүжгийн уралдаанд 156 хүүхэд оролцов

“Шувуухай” бүжгийн уралдаанд 156 хүүхэд оролцов

1 year ago
Дархан-Уул аймгийн нутгаас эртний Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ

Дархан-Уул аймгийн нутгаас эртний Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In