Баян-Агт суманд орон нутгийн төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хог, зам засварт ашиглагдах өндөр хүчин чадал бүхий техникийг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гардуулан өглөө.
Баян-Агт сум Хануйн рашааныг даган ирэх жуулчид, иргэдийн хөдөлгөөн их байдаг тул хог, зам засварын асуудал хүндрэлтэй байдаг билээ. Энэхүү өндөр хүчин чадал бүхий техниктэй болсноор тухайн асуудлыг шийдвэрлэхэд маш том түлхэц болж өгч байгаа юм.