Tuesday, May 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Хэдхэн долоо хоногийн дотор хөх томруулах хэрэгсэл зохиогоод олон саяыг луйвардсан эрийн түүх

Govi-Altai by Govi-Altai
2022-05-19
in Технологи
0
Хэдхэн долоо хоногийн дотор хөх томруулах хэрэгсэл зохиогоод олон саяыг луйвардсан эрийн түүх
0
SHARES
4
VIEWS
Share on FacebookShare on Twitter

1940-өөд оноос эхлээд сурталчилгааны байгууллагууд хийх юмгүй уйдсан гэрийн эзэгтэй нарт юу ч хамаагүй шахсан худалдаж авдаг гэдгийг ойлгосон юм. Үүнийг дагаад 1950-1960-аад оны хооронд эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн зах зээлийг эзлэх болов. Мэдээж үүнийг дагаад луйврын шинж чанартай бизнесүүд борооны дараах мөөг шиг гарч ирсэн байдаг. Тэдгээрээс хамгийн томд тооцогдох Марк Идэн хэмээх эрийн бүтээсэн хөх томруулагчийн тухай хүргэе. 

1965 онд Жак болон Эйлин Фэр хэмээх хос хөх томруулах дасгалын төхөөрөмжийг зохиосон түүхтэй. Тэрхүү бүтээгдэхүүн нь багагүй амжилт олсон тул дуураймлууд ар араасаа гарч ирсэн юм. 

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Марк Идэн тухайн үед сантехникч хийдэг байсан бөгөөд эхнэрийнхээ худалдаж авсан хөх томруулагчийг хараад “Ийм зүйл хийж болох юм байна” гэсэн бодол төржээ. Мань эр тэр даруй хадгалж байсан мөнгөө банкнаас авч бүтээгдэхүүнийхээ туршилтын загварыг гаргасан байна.

Тэрээр бараг л анхны загвараа эцсийн бүтээгдэхүүн болгосон гэдэг. Маркын бүтээсэн хөх томруулагч нь дундаа пүрш бүхий хуванцар сав байсан юм. Үүнийг эмэгтэйчүүд хоёр талаас нь шахах замаар цээжээ хөгжүүлэх ёстой байв.

Марк мөн угаасаа том хөхтэй бүсгүйчүүдийг ашиглан сурталчилгаа хийж эхэлсэн байна. Тэрээр өөрийн амьдардаг Калифорни муж даяар өөрийн хөх томруулагчийг барьсан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн зургийг тараасан гэнэ.

Харин хэрэглэгчид энэ тэнд ярилцлага өгч “Дөрөвхөн долоо хоногийн дотор би ийм цээжтэй боллоо” зэргээр ярьсан нь олны анхаарлыг шууд татжээ. Улмаар бүтээгдэхүүн багагүй нэрд гарч 1965-1970 оны хооронд Марк нийтдээ 1.1 сая ам.долларын (Одоогийн ханшаар 56 сая ам.доллар) орлого олсон гэдэг. 

Харамсалтай нь хөх томруулагч ямар ч нөлөө үзүүлдэггүй дэмий хуванцар сав гэдгийг зарим хүмүүс тэр даруй ойлгож Маркыг 1966 онд шүүхэд өгчээ. 

Сэргэлэн Марк бүтээгдэхүүний гарын авлага дотор маш жижгээр “Хүн бүрд ижил үр дүн ажиглагдахгүй” гэж бичсэн байсан учраас шүүх түүний талд шийдвэр гаргасан байна. Ийнхүү Марк чөлөөтэй хөх томруулагчаа зарах боломжтой болов. 

Марк дан ганц хөх томруулагч хийгээд зогссонгүй. Хөрөнгөжихийн хэрээр тураадаг өмд, гутал, сандал зэргийг бүтээн чамлахааргүй том компанитай болжээ. 

Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр 1981 онд түүнийг олон саяын татвараас зугтсан хэрэгт буруутгажээ. Марк энэ удаад яах аргагүй хүчин мөхөсдөж нийтдээ 23 сая ам.долларын торгууль төлсөн байна. Үүнээс болж санхүүгийн чадамжгүй болсон учраас түүний компани дампуурч бүтээгдэхүүнүүд нь сураггүй алга болсон юм. 

Previous Post

ЯДУУ УЛС БАЙХАД ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ БИШ ГЭЖ ҮҮ?

Next Post

30 хүн идсэн Орос хос баригджээ

Next Post
30 хүн идсэн Орос хос баригджээ

30 хүн идсэн Орос хос баригджээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Б.Баасанхүү, Ё.Басхүү нар алтан медалийн төлөө барилдана

Б.Баасанхүү, Ё.Басхүү нар алтан медалийн төлөө барилдана

3 years ago

How The Premier League Became A Dream Destination For Young Brazilians

2 years ago
Японд “Pfizer”-ын эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ

Японд “Pfizer”-ын эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ

3 years ago
Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтжээ

1 year ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In