Friday, June 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Украин: ОХУ цөмийн дайны талаар ярьж буй нь ялагдлаа мэдэрч эхэлсний шинж

Govi-Altai by Govi-Altai
2022-04-27
in Технологи
0
Украин: ОХУ цөмийн дайны талаар ярьж буй нь ялагдлаа мэдэрч эхэлсний шинж
19
SHARES
2.5k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гаригт төрлийн мэдлийн “Россия-24” телевизэд ярилцлага өгөх үеэрээ дэлхийн хэмжээнд цөмийн дайн дэгдэж болзошгүй эрсдэлийг анхааруулсан.

Тэрээр Украины асуудлаас үүдэлтэй нөхцөл байдлыг 1962 оны Кубын хямралтай жишиж, цөмийн дайн гарах эрсдэл бодитой бөгөөд өндөр байгааг анхааруулсан юм. Мөн Сергей Лавров НАТО-гийн гишүүн орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь барууны холбоотнууд ОХУ-тай шууд бус байдлаар прокси дайн хийж байгаа хэлбэр гэж тодорхойлсон байна.  

Түүнчлэн, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Москва цөмийн дайн гарах эрсдэлийг зохиомлоор нэмэгдүүлэхийг хүсэхгүй байгаа. Цөмийн дайны аюулыг дутуугаар үнэлж болохгүй гэх байр суурь илэрхийлсэн.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Тэгвэл Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Кремлийн энэхүү байр суурийг “дайнд ялагдаж эхэлсний шинж” гэж тодорхойлсон юм.

Тэрээр өөрийн албан ёсны твиттер хаягаар дамжуулан энэ талаар “Москва дэлхийн III дайн, цөмийн дайны бодит аюулын тухай ярьж эхэллээ. Энэ бол ердөө Москва Украин дахь ялагдлаа мэдэрч байгаагийн шинж” гэжээ.  Мөн тэрээр дэлхийн улс орнуудад хандан зөвхөн Европ тив төдийгүй дэлхийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд Украинд одоогийнхоосоо хоёр дахин их дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

Харин олон улсын зарим ажиглагч ОХУ-ын Гадаад хэргийн сайдын байр суурь болон барууны орнуудын оролцоо, дэмжлэгийг Украины дайн хамгийн хурц үе шат руугаа шилжих эхлэл гэж дүгнэж байгаа юм. Учир нь, Украины зүүн хэсэгт явуулж байгаа ОХУ-ын дайны ажиллагаа хангамж, логистикийн асуудлаас шалтгаалан тогтмол эрчтэй үргэлжлэх боломжгүй. Тиймээс талууд ээлжлэн давшиж, ширүүн тулалдаанууд үргэлжилж, олон хүний амь нас эрстэх аюултай. Ийм нөхцөлд, Москва фронтод хүнд гарз амсахаас зайлсхийж, стратегийн довтолгооны зэвсгүүд ашиглах сонголт хийж болзошгүй. Хэрэв Москва тактикийн зэвсэг ашиглаж эхэлсэн тохиолдолд дайны дүр зураг бүрэн өөрчлөгдөх магадлалтай. Хамгийн гол нь, Кремлийн эрх баригчдад тактикийн зэвсэг ашиглах ноцтой шалтгаан хэрэгтэй. Тэр шалтаг нь, ямар нэг байдлаар Украинд үзүүлж буй барууны орнуудын дэмжлэгтэй холбогдох өндөр магадлалтай гэж дүгнэж байгаа юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар ням гаригт Киевт гэнэтийн айлчлал хийх үеэрээ Украин улсад нэмж зэвсгийн тусламж үзүүлэхээ амласан. ОХУ цэргийн эзлэн түрэмгийлэл эхлүүлснээс хойш АНУ одоогоор Украин улсад ойролцоогоор 2.5 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа юм. Мөн Вашингтон энэ долоо хоногт Украиныг батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар дэлхийн 40 гаруй орныг хамарсан уулзалт зохион байгуулж, Украиныг зэвсэглэлээр хангах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн.

Previous Post

​ОХУ: Польш, Болгарт нийлүүлэх байгалийн хийн экспортоо зогсоолоо

Next Post

Лондонд царсны цуваа эрвээхэйний тархалтыг удаашруулах чадсангүй.

Next Post
Лондонд царсны цуваа эрвээхэйний тархалтыг удаашруулах  чадсангүй.

Лондонд царсны цуваа эрвээхэйний тархалтыг удаашруулах чадсангүй.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Ковид: Pfizer Omicron-ын эсрэг хүчтэй нөлөөтэй гэжээ

Ковид: Pfizer Omicron-ын эсрэг хүчтэй нөлөөтэй гэжээ

3 years ago
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 100 мянган төгрөгийг нөхөн шилжүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 100 мянган төгрөгийг нөхөн шилжүүлнэ

3 years ago
Дархан-Уул аймгийн нутгаас эртний Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ

Дархан-Уул аймгийн нутгаас эртний Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ

3 years ago
“Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийн үр дүнг танилцуулна

“Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийн үр дүнг танилцуулна

2 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In