Wednesday, July 2, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

АНТИОКСИДАНТЫН ХАМГИЙН САЙН ЭХ ҮҮСВЭРҮҮД

Govi-Altai by Govi-Altai
2022-04-16
in Технологи
0
АНТИОКСИДАНТЫН ХАМГИЙН САЙН ЭХ ҮҮСВЭРҮҮД
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Антиоксидант нь бодисын солилцооны завсарын молекулын исэлдэх чанарыг саатуулах чадвартай молекул юм. Амьд организмын эд дэх физиологийн исэлдэх процессын дүнд үүссэн хүчилтөрөгчит, азотот радикалууд нь липид, уураг, фермент болон нуклейн хүчлийн бүтэц байгууламжид өөрчлөлт оруулсанаар эс, эдийг гэмтээж, үрэвсэл, хорт хавдар, судасны хатуурал, чихрийн шижин, элэгний үрэвсэл, Альцгеймер, Паркинсоны өвчин, зүрхний өвчлөл үүсгэхээс гадна  хөгшрөлтийн процессыг хурдасгадаг. Исэлдэх урвалын дүнд чөлөөт радикалууд үүсэн улмаар гинжин урвалд орж эсүүдийг гэмтээдэг. Тиол, аскорбины хүчил, полифенол зэрэг ангижруулагч чанартай антиоксидантууд нь завсрын чөлөөт радикалуудтай урвалд орж,  энэхүү гинжин урвалыг зогсоодог . 

Чөлөөт радикал нь эндоген, экзоген гэсэн хоёр замаар организмд бий болдог. Эндоген гаралтай радикал нь амьсгалах, бодисын солилцоо, янз бүрийн үрэвслийн үед, экзоген гаралтай радикал нь агаарын бохирдолт, нарны гэрэл, эрчимтэй дасгал сургуулилалт, рентген цацраг болон согтууруулах ундаа, тамхи зэрэг гадаад орчны хүчин зүйлүүдээс шалтгаалж үүснэ. Амьд организмын эд дэх физиологийн исэлдэх процессын дүнд үүссэн чөлөөт радикалыг саатуулах антиоксидант хамгаалалтын механизм нь аэроб организмд хөгжсөн байна Бодисын солилцооны янз бүрийн замууд дахь хүчилтөрөгчит болон азотот радикалаас организм өөрийнхөө экзоген, эндоген антиоксидантуудыг ашиглан хамгаалдаг. Антиоксидантууд нь эрдэс, витамин болон организм дахь химийн урвалд оролцдог ферментүүд байдаг

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Сүүлийн жилүүдэд хотжилт, нийгэмшлийн улмаас хүний бие махбодод исэлдэлтийн стрессээр үүсгэгдэж байгаа өвчин эмгэг ихээр нэмэгдэж байна. Тиймээс анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зэрэгт антиоксидантуудыг хэрэглэх хандлагатай байна.

Антиоксидант нь исэлдэлтийн процессыг дарангуйлдаг, өөрөө исэлдэх чадвартай бодис бөгөөд анагаах ухаанд төдийгүй аж үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Резин, пластик бат бөх чанараа алдах, бензин, нийлэг болон байгалийн пигментүүд өнгөгүйжих зэрэг исэлдэлтээс үүсэх задралаас полимерийг хамгаалахад хэрэглэдэг. Мөн түүнчлэн косметик, тос ихээр агуулсан хоол хүнс, ундаа, жигнэсэн бүтээгдэхүүн зэргийг исэлдэлтээс хамгаалдаг.

Хүнсний ногоо, жимс, ногоон ургамал, өндөг, мах, ногоон навч, самар зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд антиоксидант агуулагддаг. Сармис, шанз, турмерик, карри, гичийн үр, нунтаг чили, сонгино, чинжүү зэрэг  амтлагч ногоо, хүнсний ногоон ургамал, ургамалын тос, какао зэрэг нь антиоксидантаар баялаг боловч бага хэмжээгээр хэрэглэгддэг учир хүнсээр дамжин авах антиоксидантын хэмжээ бага байдаг байна. Алим, үзэм, лийр, чавга, тоор, инжир, далдуу модны хатаасан жимсүүд нь антиоксидантын хамгийн сайн эх үүсвэр болдог. Учир нь усгүйжүүлсэн тул антиоксидантын агууламж их байдаг. Ялангуяа үзмэнд полифенол ихээр агуулагддаг. Шанз, нунтаг какао болон олон төрлийн жимс, зарим хүнсний ногоонд  процианидин ихээр агуулагддаг. Энэ нь  хүний эрүүл мэндэд тустай, молекул жин өндөртэй нэгдэл бөгөөд хүний биед бага хэмжээгээр шимэгдэх боловч ходоод гэдэсний замын нянгийн ургалтыг саатуулдаг үйлчилгээтэй. Хивэг, эрдэнэшиш, овъёс зэрэг нь антиоксидант ихээр агуулдаг. Төрөл бүрийн самарууд нь полифенол антиоксидант ихээр агуулдаг.

Ликопен, аскорбины хүчил зэрэг зарим антиоксидантууд нь удаан хугацаагаар хадгалах, халуун боловсруулалт хийхэд идэвхээ алддаг. Полифенолын антиоксидантууд нь маш тогтвортой бөгөөд улаан буудай, цай зэрэгт ихээр агуулагддаг. Халуун боловсруулалт хийх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа нь антиоксидантын идэвхит янз бүрээр нөлөөлдөг. Жишээ нь хүнсний ногоо дах каротинойд зэрэг антиоксидантын агуулагдах хэмжээ нь боловсруулах үйл ажиллагааны улмаас нэмэгдэх явдал байдаг боловч ихэвх боловсруулсан бүтээгдэхүүнд антиоксидант бага агуулагддаг бол түүхий, шинэ бүтээгдэхүүнд их агуулагддаг.  

Хүнсний бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлэхийн тулд  антиоксидантуудыг   хүнсний нэмэлт байдлаар хэрэглэдэг.  Эдгээр нэмэлтүүдэд байгалийн гаралтай антиоксидант болох аскорбины хүчил, токоферол, синтетик антиоксидант болох профил галлат, бутилгидроквинон бутилжуулсан гидроксианилоз, бутилжуулсан гидрокситолуин зэрэг орно.

Previous Post

Оростой холбоотой нэр бүхий Киевийн гудамж, талбайн нэрийг өөрчилнө

Next Post

БАЙЦААНЫ АЧ ТУС

Next Post
БАЙЦААНЫ АЧ ТУС

БАЙЦААНЫ АЧ ТУС

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

ЦЕГ: Талийгаач эрэгтэй толгойндоо сумны шархтай олдсон 

ЦЕГ: Талийгаач эрэгтэй толгойндоо сумны шархтай олдсон 

3 years ago
“Арвайхээр сумын дулааны станцын өргөтгөл, шинэчлэл” төслийг ирэх оны улсын төсөвт тусгана

“Арвайхээр сумын дулааны станцын өргөтгөл, шинэчлэл” төслийг ирэх оны улсын төсөвт тусгана

2 years ago
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 21-ЭЭС ДООШ НАСНЫ ИРГЭДЭД УТААТ ТАМХИ БОЛОН ЭЛЕКТРОН ТАМХИ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 21-ЭЭС ДООШ НАСНЫ ИРГЭДЭД УТААТ ТАМХИ БОЛОН ЭЛЕКТРОН ТАМХИ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО

3 years ago
Хэсэг хакерууд Apache Log4j-ийн сул талыг ашиглаж байна

Хэсэг хакерууд Apache Log4j-ийн сул талыг ашиглаж байна

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In