Tuesday, May 13, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

Govi-Altai by Govi-Altai
2022-04-07
in Технологи
0
Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ
0
SHARES
3
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Evisa.mn цахим системээр өнгөрсөн сард 26 улсын 222 иргэнд цахим виз олгожээ. Энэ нь хоёрдугаар сарынхтай харьцуулахад хоёр дахин их тоон үзүүлэлт гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор цахим визийн системийг 2021 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, дэлхийн 36 улсын иргэдэд цахим виз олгож байна.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Гадаадын иргэн цахим виз мэдүүлэхдээ evisa.mn сайтад хандан, визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн бөглөж, төлбөрөө төлснөөр цахим визийн хүсэлт илгээгдэх юм. Хүсэлтийг 72 цагийн хугацаанд шийдвэрлэж, зөвшөөрөгдсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим виз тухайн иргэний цахим шуудангаар хүргэгдэх аж. Гадаадын иргэн нь цахим визийг хэвлэмэл байдлаар болон ухаалаг төхөөрөмж дээр паспортын хамт биедээ авч явах ба хилийн боомт дээр уншуулж Монгол Улсад нэвтрэх эрхтэй болох юм.

Ташрамд дурдахад, шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг Монгол Улс цахимаар олгож байна. 

БОАЖЯ-ны санаачилгаар өнгөрсөн сард зохион байгуулсан “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд мэдэгдэхдээ, “ГХЯ-ны хувьд дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэн Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа”-г тодотгоод, гадаадын нийт 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон жил ярьж ирсэн, хил орчмын нутаг дэвсгэрээр жуулчлах иргэдэд зориулсан 3 хоногийн хугацаатай К3 ангиллын визийг бий болгосон тухай мэдээлж байсан юм. 

Previous Post

Он гарнасс хойш 112 га талбай шатжээ

Next Post

Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

Next Post
Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

Монгол Улс ОХУ-ын 'нөхөрсөг бус орнууд'-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Жонни Депп Сербийн ерөнхийлөгчөөс медаль гардан авав

Жонни Депп Сербийн ерөнхийлөгчөөс медаль гардан авав

3 years ago
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болно

2 years ago
Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 605 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 605 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

3 years ago
Ж.Батзандан “Капитал” банкнаас 13 тэрбум төгрөгийн зээл авчээ

Ж.Батзандан “Капитал” банкнаас 13 тэрбум төгрөгийн зээл авчээ

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In