Овьёос хэмээх гайхамшигтай хүнсийг бидэнд бурхан л өгсөн байх. “Бурхны хоол” гэж нэрлэж болохоор энэхүү хүнс олон гайхамшигт шинж чанартайгаас онцолж 7-г нь танилцуулья. Хүний биед маш сайн шингэж, элдэв өвчний эх үүсвэр болохоос илүү анагаагч болдог энэ хүнс шим тэжээлийн өндөр агууламжаараа танд дутагдаад байсан эслэг, уураг, витамин, эрдэс бодисуудыг өгнө. Төгс өглөөний цай бол овьёос. Хэрэв илүү амттай болгомоор байвал овьёосон дээрээ жимс, самар, тараг, йогурт нэмж идээрэй. Ингээд овьёосны гайхамшигт 6 ашиг тусыг хүргэе.
1. Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна
АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаа (US Food and Drug Administration) овьёосыг зүрх судасны үйл ажиллагаанд сайн гэдгийг баталснаас хойш 20-иод жил өнгөрч байна. Энэ хугацаанд овьёос өөрийн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, итгэл алдаагүй л байна. Овьёосыг зүрх судсанд бага зэрэг ч болтугай муу гэж батлах гэсэн олон тооны судалгааг энэ хүнсний бүтээгдэхүүн амжилттай давж, тэр бүгдэд цусан дахь хлорестины хэмжээг бууруулж, цусны эргэлтийг сайжруулж, зүрхний булчингийн үрэвслээс сэргийлж, цусны даралтыг хэвийн болгодог шинж чанараа баталж байв.
2. Цусан дахь сахрын түвшинг хянадаг
Овьёос нь дотроо “бета-глюкан” хэмээх бодис агуулдаг бөгөөд уг бодис нь хүний дархлалын системийг хүчирхэгжүүлдэг өндөр молекулт полисахарид аж. Туршилтаар овьёосны уг бодис цусан дахь сахрын түвшинг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулж байжээ.
3. Үе мөчинд тустай
Овьёос болон бусад бүхэл үрийн үр тарианууд үе мөчний өвчнөөс сэргийлдэг. Хэрвээ спортоор хичээллэсний дараа үе мөч болон түүний холбоос эдээр зовиурлаад байвал овьёос идсэнээр өвдөлт байхгүй болж, хурдан нөхөн төлждөг.
4. Нойр хүрэх мэдрэмжийг удаан барьдаг
Хүмүүс нойр хүрсэн үед ажилтай эсвэл завгүй байсны улмаас тэр бүр тухайн үед унтаж чаддаггүй. Ингээд төд удалгүй унтах болоход нойр хүрэхээ больчихдог. Тэгвэл овьёос нойр хүрэх мэдрэмжийг удаан барьдаг байна. Учир нь дээр дурдсан бета-глюкан нь нарийн гэдсэнд YY пептид буюу тирозин дааврыг үйлдвэрлэж хүний нойрыг сайн барьж, үүгээрээ жин мөн жин хасахад тусалдаг байна.
5. Өтгөн хаталтыг арилгаж, хоол боловсруулалтыг сайжруулна
Судалгаагаар овьёос хоол боловсруулалтыг нэмэгдүүлж, бодисын солилцоог сайжруулж, гэдсэн дэх ашигтай бактерийн тоог ихэсгэдэг болохыг тогтоожээ. Овьёосны эслэг нь эмийн сангаас өндөр үнээр авч уудаг пребиотикуудыг гэдсэнд маш амархан байдлаар үүсгэдэг бөгөөд пребиотикууд нь өтгөн хаталтыг эмчилдэг билээ. Та өөр дээрээ туршаад үзээрэй.
6. Ходоодны хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг
Эслэг ихтэй хоол хүнс ходоодны хорт хавдраас сэргийлж, хорт хавдар тусах эрсдлийг их хэмжээгээр бууруулдаг. Тэгвэл овьёос нь эслэгээр тун баян хүнс юм. Иймд овьёосоор хорт хавдрын ургалттай тэмцэж болдог.