Thursday, July 3, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

ГХЯ: Украинаас ирэх 21 оюутны нислэг ЦУЦЛАГДСАН

Govi-Altai by Govi-Altai
2022-02-26
in Технологи
0
ГХЯ: Украинаас ирэх 21 оюутны нислэг ЦУЦЛАГДСАН
0
SHARES
2
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Консулын газрын захирал Б.Болд “Украины Харьков хотод нийт 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байна. Киев хотод 12 оюутан, гурван байнга оршин суудаг иргэн байна. Харьков хотод байгаа оюутнуудын хувьд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хоргодох байранд байсан. Өнөөдрийн мэдээллээр тэдгээр хоргодох байранд байгаа зарим оюутан гараад оюутны байр болон өөр байранд очсон байна. Харьков хотод нөхцөл байдал харьцангуй хэвийн болж байна гэсэн мэдээлэлтэй байна. Киев хотод байгаа оюутнууд бүгдээрээ оюутны байрандаа байгаа. Бусад хотуудад байгаа иргэд маань гэртээ байгаа. 

Львов хотод суралцдаг нэг оюутан Украйнд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамтаар Монголын цагаар өнөөдөр өглөө 11:00 цагийн орчимд Польш руу нэвтэрсэн. Энэ дөрвөн иргэнийг Польшийн талд очиход нь манай Элчин сайдын яамнаас тосож, Монгол руу буцах ажлыг зохион байгуулна. Польш улс дайнаас зугтаж байгаа гаднын иргэдийг өөрийнхөө улс руу 15 хоногийн хугацаатай ямар нэгэн виз шаардахгүйгээр нэвтрүүлж байгаа. Энэ хүрээнд бид өчигдөр Польшийн хилийг нэвтрэх хүсэлтэй иргэдийнхээ жагсаалтыг Польшийн талд хүргүүлсэн. 

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Нэмэлт мэдээлэл хэлэхэд, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Украинд байгаа иргэдийг татан авах ажиллагаанд зориулж 500 сая хүртэлх төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. 

Өнөөдөр өглөө Украин дахь оюутнуудын ар гэрийнхэн бидэнтэй уулзлаа. Тэд татан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах, хоол хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй тул энэ асуудалд анхаарахыг хүслээ.

Нэг сарын өмнө Украин дахь монголчуудын мэдээллийг цуглуулан, оюутнуудтай цахимаар уулзсан. Энэ үеэр эх орондоо ирэхийг зөвлөж, тээврийн зардлыг төр даана гэж мэдээлсэн. 

Тухайн үед бид дайн гарч болзошгүй гэж анхааруулсан. Түүнээс дайн гарах нь гарцаагүй гэж хэлэх боломж байгаагүй. Бидний өгсөн зөвлөмжийн дагуу олон оюутан Монголд ирсэн. Одоо хэлний бэлтгэлд явж буй оюутнууд Монголдоо ирвэл дараа жил нэгдүгээр дамжаанд элсэх боломжгүй болох тул ирж чадаагүй юм билээ. Бид оюутнуудыг татан авах гэж сар гаруйн өмнөөс холбогдсон. Үндсэндээ 68 оюутнаас 40 орчим нь эх орондоо ирээд байна.

Бидний зүгээс оюутнуудаа энэ сарын 26, 27-нд Киев-Станбул болон Харьков-Станбул чиглэлийн нислэгээр татан авахаар билетийн захиалга өгсөн байсан боловч тухайн өдрийн нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр дараагийн хувилбар бол иргэдээ газраар татаж авах. Харьковд байгаа оюутнуудыг Орос руу татаж авах боломж байгаа эсэхийг судалж байгаа. Мөн Киев болон бусад хотуудад байгаа монгол иргэдээ Польш, Унгар, Чех гэсэн орнууд руу газраар татаж авах боломжийг судалж байна. 

Одоогийн байдлаар Харьков, Киев болон бусад хотуудаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан гэж ойлгож байгаа.

Тэгэхээр иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлэхэд хүндрэлтэй байна. Бид иргэддээ нөхцөл байдал тайван болтол байгаа газартаа байгаарай гэсэн зөвлөгөөг өгч байна” гэлээ. 

Previous Post

С.Цэрэнчимэг алтан медаль хүртлээ

Next Post

Манай улсын дөрвөн иргэн Польшийн хилийг амжилттай нэвтэрчээ

Next Post
Манай улсын дөрвөн иргэн Польшийн хилийг амжилттай нэвтэрчээ

Манай улсын дөрвөн иргэн Польшийн хилийг амжилттай нэвтэрчээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

“Big Bang” эргэн ирнэ

“Big Bang” эргэн ирнэ

3 years ago
Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав

Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав

1 year ago
Бээжингийн Олимпод ОХУ медалын тоогоор тэргүүлж байна

Бээжингийн Олимпод ОХУ медалын тоогоор тэргүүлж байна

3 years ago
Дундаж наслалтыг 80 хүргэх “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг батлав

Дундаж наслалтыг 80 хүргэх “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг батлав

1 year ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In