Улаан паспорттой иргэд Турк, Оросоос өөр орон руу явах боломж алга. Хувийн хэвшлийнхэн маань гадагшаа явж эдийн засгийн харилцаа хөгжүүлье гэхээр улаан паспорт нь саад болж байна. Тиймээс цар тахлын үед стандарт бус шийдвэр гаргаж, топ 100 ААН-ийн захирал, хувьцаа эзэмшигчдэд ногоон паспорт гаргаж өгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг тэтгэх хэрэгтэй байна.
Одоо бол дипломат албан паспорттой хүмүүст л гаднын Элчин сайдын яамдууд виз олгож байна.
Гаднаас хүмүүс ирдэггүй, иргэд нь гадагшаа явах боломжгүй үед энэ тал дээр анхаармаар байна. Олимпын хорооноос тамирчдад албаны паспорт өгдөг, төрийн шугамаар явж байгаа бүх хүмүүс албаны паспорт авдаг хэр нь хувийн хэвшлийнхэнд төрийн төмөр нүүр гаргадаг. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Ногоон паспорт гэхээр дээдсийн хэрэглэдэг зүйл мэт байдаг. Яг ийм хүнд үед хувийн хэвшлийнхнээ дэмжмээр байна.