Говь-Алтай аймгийн 643 малчин өрхийн 274.1 мянган толгой мал отор нүүдэл хийж байгаа тухай ХХААГ-аас мэдээлэв.
Тодруулбал, хоёрдугаар сарын 14-ний байдлаар улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Аргалантын отрын бүс нутагт 44 өрх 26.6 мянган толгой мал, бусад аймгийн нутагт 41 өрх, 24.9 мянган толгой мал, хилийн зурвас бүс нутагт 153 өрхийн 72.6 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 313 өрх, 133.9 толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 90 өрхийн 16.1 мянган толгой мал отор нүүдэл хийж байгаа ажээ.