Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн “Шувуухай” бүжгийн уралдаанд 12 цэцэрлэгийн 13 хамтлагийн 156 хүүхэд оролцов.
Энэ уралдаан хүүхдийг бага наснаас нь үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, бүжгийн урлагийг таниулах, тэдний авьяасыг нээн хөгжүүлэх, хөдөлгөөний эвсэл болон бүжиглэх ур чадвар суулгах, хөгжмийн ритм, сонсголыг хөгжүүлэх, гоо зүйн мэдрэмжтэй болгох, бие бялдрыг нь хөгжүүлэн өв тэгш хүмүүжил олгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх улмаар хүүхдийн бүжгийн урын санг баяжуулах зорилготой.
Уралдаанд Есөнбулаг сумын 12 цэцэрлэгийн 13 хамтлагийн 156 хүүхэд оролцож авьяас чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм. Нэгдүгээр байрт 11 дүгээр цэцэрлэгийн “Болор” хамтлаг “Баруун монгол ардын бүжиг”, удаах байруудад есүгээр цэцэрлэгийн “Шувуухай” хамтлаг “Савардан” бүжиг”, гуравдугаар цэцэрлэгийн “Уран долгион” хамтлаг “Ёохор” бүжиг, дөрөвдүгээр цэцэрлэгийн “Монгол аялгуу” хамтлаг, “Монгол омогшил” бүжиг, зургаадугаар цэцэрлэгийн “STARS” хамтлаг “Ботгон тэшээ” бүжгээр тус тус шалгарсан тухай ГБХЗХГ-аас мэдээлэв.