Говь-Алтай аймгийн Тайшир сумын тариаланч Дагвын Эрдэнэбаатар “Улсын аварга тариаланч”-аар шалгарлаа.
Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил тогтвортой, амжилт гаргаж байгаа хамт олныг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор, иргэдийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан билээ. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх Хөх луу жилийн босгон дээр Тайшир сумын тариаланч Д.Энхбаатар “Улсын аварга малчин”-аар шалгарав.
Ташрамд дурдахад, Говь-Алтай аймгийн хэмжээнд 2023 онд 1285 мянган га талбайгаас 2960 тонн ургац хураан авсан ба өнгөрсөн онтой харьцуулахад төмсний үйлдвэрлэл 13.9 хувиар буюу 287.5 тонн, жимс, жимсгэнийн ургац 6 хувь буюу 143 тонноор тус тус нэмэгдсэн тухай Говь-Алтай аймгийн ХХААГ-аас мэдээллээ.