Өмнөд Солонгосын уянгын драмын хатан Сон Е Жин “Netflix” компанийн “39” киногоор эргэн ирлээ. Сон Е Жиний тоглосон 12 ангитай драм өнөөдөр эхний ангиа цацах юм.
Сон Е Жиний хувьд “Чам дээр буух хайрын буулт” киногоор олон улсад нэр алдраа цуурайтуулахын зэрэгцээ анхны хайрт Хён Бинтай учир ургуулж чадсан. Хосууд драм дууссаны дараахан үерхэж буйгаа зарласан бөгөөд удахгүй хуримаа хийх гэж буй.
Сон Е Жин шинэ кинондоо Ганнам дүүрэг дэх эмнэлгийн гоо сайхны эмчийн дүрийг бүтээжээ. Тус кино нь амьдрал, үхэл, хайр, баяр баясал, уйтгар гуниг гээд олон зүйлийг дүрсэлсэн нь түүнд таалагдсан аж. Тэгвэл өдгөө 40 настай Сон Е Жин залуу нас, гоо үзэсгэлэнгээ өдий болтол хадгалсан арьс арчилгааны энгийн зургаан аргаа танилцуулжээ.
1.Тослог арьсанд хуудас маск, нарны түлэгдэлтэд алое
Хуудас маск нь Өмнөд Солонгост гоо сайхны арьс арчилгааны өдөр тутмын хэрэгслийн нэг. Тэрбээр тослог арьстай учраас олон төрлийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж чаддаггүй гэдгээ 2020 онд өгсөн ярилцлагадаа дурдсан. Тиймээс аялал, зугаалгаар явахдаа биедээ байнга хуудас маск авч явдаг аж. Мөн арьс нь наранд түлэгдвэл алоегоор арьчдаг аж.
- Хэтэрхий олон шаттай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалздаг
Солонгосын арьс арчилгаанд олон үе шаттай бүтээгдэхүүн, арчилгаа алдартай байдаг. Гэсэн ч Сон Е Жин арьсандаа хэт олон зүйл түрхэхгүй, энгийн арчилгааны дүрэм баримтлахыг хичээдэг аж. Тэр арьсны 10 шаттай арчилгааг хэзээ ч хийж байгаагүй гэжээ. Тэрбээр хувь хүний арьсны онцлогоос шалтгаалаад үе шат нь олон байж болно гэж хэлжээ